Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх зэрэг албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ зэрэг байгууллагуудын тэргүүн, ажилтан, алба хаагч нар, оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхний амрыг эрье!

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай гурван удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм.

“Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна.

Зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи, согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гаднын шалтгаант нас баралтаар Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ нь иргэний дайнтай Сири улсад энэ оны эхний 10 сарын байдлаар 18 мянга орчим энгийн иргэн, цэрэг болон босогч алагдсан гэх тоотой ойролцоо очиж байна. Энэ юу гэсэн үг вэ, бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ.

Дээрх харамсалтай нөхцөл байдал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах хуулиар хүлээсэн үүргээ Төр биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой. Иймээс золгүй үхлийн тоог бууруулах чиглэлээр та бүхэн хэрхэн, ямар арга хэмжээ авч ажиллах талаар нухацтай зөвлөлдөж, тодорхой шийдэл гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Монгол Улсад монгол хүнээс илүү үнэтэй капитал гэж байх ёсгүй.

Энэхүү хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах чиглэлийг та бүхэнд өгч байна. Хойтон жил та бүхэн ахин цугларахад дээр дурдагдсан зохисгүй тоонууд буурсан дүнтэй уулзах ёстой гэж бодож байна. Ийм л үр дүнг та бүхнээс хүлээе.

Ингээд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд  зохион байгуулж буй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан эхний илтгэлийг тавьж байна.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодон Гомбо(66.181.161.2) 2018 оны 12 сарын 19

Тэр хузуугуй тагдгар намайг НУБ ээс байгаль орчинг хамгаалахад их гавьяа байгуулсан гээд оорийгоо магтаад байсан даа. Тэруугээр энэ утаан арилгуулаач.

0  |  0
Od(31.45.6.128) 2018 оны 12 сарын 19

Ter bairnii unee buulgaad humuusee oruul gedeg boldog l sanaa bn. Øchnøøn bair bgaa zaragddaggui. Yamar neg arga bgaa, gui gehed busad ulsaas sanaa avahad yanaa øchnøøn l yavah yum gadagshaa. Ichdeggui yum bh daa. Nyamdorj iin huvid bol odoo tuunii ugend huurtah hun bhgui bh gej uneheer naidaj bn daa.

0  |  0
зочин(112.72.11.117) 2018 оны 12 сарын 19

Өнөөдөр л гэнэт санаа юу. Сайд майд хийж байхдаа энэ утаа униараа хараагүй юу.Төмөр замын үрэн таран хийсэн 760 саяаар чинь хичнээн айл орон сууцанд орох байлаа.

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 12 сарын 18

mongol ulsiig iim bolgoson huuli zavhruulj,hugjiliin bodlogo todorhoilj chadaagui tur zasagt baigaa etgeeduud shangaa hurteh tsag n bolson.30 jil mongoliin tur zasag bolon mongolchuudiin itgel setgeleer tolgoj ted daapalj tohuurhaj bna.

0  |  0
Би(66.181.161.61) 2018 оны 12 сарын 18

Юуг нь худлаа сурхий хун болж яриад байдгийн бэ.Ямар нэг арга хэмжээ аваач.Зугээр л байрныхаа унийг буулгаач.Тэгээд орж чадахгуй улдсэн айлуудыг товийн шугамд холбооч.Тэр Майдар хот мотоо бариач.Чадья гэвэл чадышдээ.Хучлэхгуй л бнашдээ та нар.Утаагаар монго хийх гэж.Дээр нь хумуус ядуу байх тусам та нар хямд худалдаж авахад амар бгаа биздээ.

0  |  0
Иргэн(103.212.116.101) 2018 оны 12 сарын 18

ийм л нийгэмд амьдарч байна даа

0  |  0
Зочин(202.72.245.220) 2018 оны 12 сарын 18

Хүмүүсд нөхөн төлбөр өгч эрүүл мэндийг нь дэмжиж хэрэгтэй

0  |  0
Баадай(202.9.44.0) 2018 оны 12 сарын 18

энэ утаанаас болж хичнээн хүн нас барах, хөдөлмөрийн чадвах алдах, сүрьеэ астам сахар гм айхтар суурь өвчинтэй болж байгаа талаар эрүүл мэндийэ байгууллага тодорхой статистик гарган дүгнэлтээ ингэж хэлэлцүүлэхгүй юмаа

0  |  0
ааа(66.181.165.246) 2018 оны 12 сарын 18

Овоо ш дээ, манай хүн бас энийг мэдчихдэг нь... сүрхий шүү...

0  |  0
Dalchignah heregui (115.171.244.61) 2018 оны 12 сарын 18

Dain geheesee iluu hortoi honhuund hutgaldaad hutgaad zovj baigaa ni unen l dee

0  |  0
Dalchignah heregui (115.171.244.61) 2018 оны 12 сарын 18

Dain geheesee iluu hortoi honhuund hutgaldaad hutgaad zovj baigaa ni unen l dee

0  |  0
Dalchignah heregui (115.171.244.61) 2018 оны 12 сарын 18

Dain geheesee iluu hortoi honhuund hutgaldaad hutgaad zovj baigaa ni unen l dee

0  |  0
ДЭМЖИЖ БАЙНА АА(122.201.25.46) 2018 оны 12 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.

0  |  0
End suuj baigaa hog (115.171.244.61) 2018 оны 12 сарын 18

Ene hun yugaaraa chiglel ogoh yum boldoo. Mafiin muihar argaasaa l hediig helsen bizdee.Shudraga Haymdorjiin zassan huuliar mongol tor 20 garui l ayvlaa daa ur dun iim l gardag yum baina. Iimd ene hun ooriigoo huuli meddeg,shudraga gej helj shulsee uschuuleheh hereggui ee.

0  |  0
End suuj baigaa hog (115.171.244.61) 2018 оны 12 сарын 18

Ene hun yugaaraa chiglel ogoh yum boldoo. Mafiin muihar argaasaa l hediig helsen bizdee.Shudraga Haymdorjiin zassan huuliar mongol tor 20 garui l ayvlaa daa ur dun iim l gardag yum baina. Iimd ene hun ooriigoo huuli meddeg,shudraga gej helj shulsee uschuuleheh hereggui ee.

0  |  0
Top