Хос алтан медалийн эзэн өнөөдөр эх орондоо ирнэ

2018 оны 12 сарын 18

 

WBPF холбооны 10 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртлээ.

Тайланьдын Чианг Май хотод 2018 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ арванхоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд 51 орны 650 гаран тамирчид нийт 52 ангилалд өрсөлдсөн байна.

Энэ жилийн ДАШТ-д Монгол Улсаас эмэгтэй 6, эрэгтэй 8 тамирчин, 1 шүүгч, 1 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, 2 алт, 4 мѳнгѳ, 3 хүрэл медаль хүртэн, 3 тамирчин шагналт 4-р байр, 2 тамирчин шагналт 5-р байр эзэлсэн бахдам  амжилт үзүүллээ. Тухайлбал, ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медалийн эзэн болов.

Баг тамирчид өнөөдөр /2018.12.18/ эх орондоо ирэх бөгөөд 23:00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух аж.

Image may contain: 14 people, people smiling, people standing and outdoor

 

Энэ удаагийн ДАШТ-нд амжилт үзүүлсэн тамирчид

-Women”s Athletic Physique over 165cm ангилалд Г.Угалзцэцэг Алтан медаль,

-Women”s Ladies Athletic Physique 30-40 yrs ангилалд Г.Угалзцэцэг Алтан медаль,

-Women”s Athletic Physique up to 165cm ангилалд Г.Гансаруул Мѳнгѳн медаль,

-Women”s Model Physique up to 160cm ангилалд Б.Мѳнхчимэг Мѳнгѳн медаль,

-Men”s Sports Physique up to 170 cm ангилалд Б.Лхагвадорж Мѳнгѳн медаль,

-Men”s Sports Physique up to 180 cm ангилалд Ж.Баянмѳнх Мѳнгѳн медаль,

-Women”s Junior Model Physique 21 yrs ангилалд М.Мойлоо Хүрэл медаль,

-Women”s Sports Physique up to 165 cm ангилалд Х.Болорчимэг Хүрэл медаль,

-Men”s Junior Bodybuilding up to 75 kg ангилалд Б.Хэрлэн шагналт 4-р байр,

-Men”s Fitness Physique over 170 cm ангилалд Ж.Баянмѳнх Хүрэл медаль,

-Women”s Ladies Athletic Physique 30-40 yrs ангилалд Г.Гансаруул шагналт 4-р байр,

-Men”s Sports Physique over 180 cm ангилалд М.Эрхэмбаяр шагналт 4-р байр,

-Men”s Sports Physique over 180 cm ангилалд Х.Мѳнхбилэг шагналт 5-р байр,

-Men”s Sports Physique up to 175 cm ангилалд Э.Батдорж шагналт 5-р байр тус тус эзэллээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дөлөө(66.181.161.73) 2018 оны 12 сарын 19

Төрийн түмэн нүд бүгд харалган болчихсон юм байхдаа

0  |  0
zochin(103.10.197.202) 2018 оны 12 сарын 18

mundag yumaa bayr hurgey

0  |  0
zochin(103.10.197.202) 2018 оны 12 сарын 18

mundag yumaa bayr hurgey

0  |  0
Top