МАН-ын Бага хурал хаалттай болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

 

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа зарим гишүүнд улс төрийн хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ. Тэрбээр Засгийн газраа авч үлдсэнийхээ дараахан "Удахгүй намын Бага хурлыг хуралдуулна. Нэр бүхий хүмүүст хариуцлага тооцно" хэмээн онцолсон байдаг. Тэгвэл МАН-ынхан өнөөдөр /2018.12.19/ Бага хурлаа хаалттай хийхээр төлөвлөөд байна.

Бага хурлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарын гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох тухай асуудал яригдах бололтой.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top