ӨНӨӨДӨР: МАН-ын Бага хурал болно

2018 оны 12 сарын 19

 

09:00 цагт

  • Багшийн хөгжлийн ордонд Иргэний Боловсролын Төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсролын газрын түүх, нийгмийн ухаан хариуцсан мэргэжилтнүүдэд “Ардчиллын үндэс” шинэ хөтөлбөрийг танилцуулна. Утас: 99017561, 99767624

09:00-16:00 цагт

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

09:00-17:00 цагт

  • МХЕГ-ын хурлын танхимд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ХХЕГ, ИНЕГ, ЦЭК зэрэг байгууллагуудын холбогдох албан хаагчдад зохион байгуулна. Утас: 99094993, 91989890

10:00 цагт

  • Нийслэлийн ИТХ-ын хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын "А" танхимд эхэлнэ. Утас: 70119922, 88084523
  • ЦДБЭЧуулгын концертын танхимд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны үйл ажиллагааны тайлангын хурал, шилдэг, тэргүүний алба хаагчдыг шалгаруулах, шагнаж урамшуулах арга хэмжээ болно. Утас: 99774488

11:00 цагт

  • MN-Мэдээллийн төвд хүүхэд, залуучуудын 31,4 хувь нь ямар нэг хэмжээгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн, хэрэглэх эрсдэл бүхий иргэдэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх УТСААР СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ үйлчилгээний талаар "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгээс мэдээлэл хийнэ.
  • Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал болно.
  • “Norphei Art gallery”-д “Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд ажиллагч ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, "Монгол Өрх" Сэтгэл зүйн хүрээлэнгээс мансуурах бодисын хэрэглэгчдэд зөвлөгөө хүргэх шууд утас ашиглалтад оруулах талаар мэдээлэл хийнэ. Утас: 99103433, 99064934

14:00

  • МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи “ИНКОТЕРМСИЙГ ЗӨВ СОНГОН ХЭРЭГЛЭХ НЬ”” сэдэвт сургалт зохион байгуулна. Сургалт МҮХАҮТ-ын 507 тоотод 17:00 цаг хүртэл болно.
  • МҮХАҮТ-д Гадаад Худалдааны Академиас “Инкотермсийг зөв сонгон хэрэглэх нь”” сургалт зохион байгуулна.

15:00 цагт

  • Монголын Театрын музейд “Монгол цоож-Мартагдашгүй өв” үзэсгэлэнгийн нээлт болно.


 

 

ТӨРИЙН ОРДОНД

09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10:00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана.

11:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14:30 цагт Сангийн яам, Азийн хөгжлийн банк хооронд “Орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх”, “Орлогод нийцсэн 10 мянган өрхийн орон сууц барих”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулах” гэрээнд гарын үсэг зурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top