Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав тэнгэрийн оронд оджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав тэнгэрийн оронд одож, Монголын утга зохиолд нэгэн том орон зай эзгүйрлээ.

Ш.Сүрэнжав 1938 оны гуравдугаар сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. Тэрээр МУИС, ОХУ-ын Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Түүний “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Шөнө өргөсөн цэцэг” найраглал нь Монголын ард түмний хайртай, үнэт бүтээлүүд билээ. “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран” сайхны киноны зохиолыг бичсэн ба 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртэж байлаа.

Ум сайн амгалан болтугай

"Тэнгэрийн хүү"

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.9.42.239) 2018 оны 12 сарын 22

Ум сайн амгалан болтугай

0  |  0
ххх(202.9.42.239) 2018 оны 12 сарын 22

Ум сайн амгалан болтугай

0  |  0
хх(66.181.181.191) 2018 оны 12 сарын 19

Ум ма ни бад ми хум

0  |  0
зочин(202.9.44.100) 2018 оны 12 сарын 19

Ум ма ни бад ми хум Амьд сэрүүн байхад нь хөдөлмөрийн баатарыг нь өгчих байсан юм МАН-аас сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч гараагүй болохоор

0  |  0
Зочин(202.70.34.98) 2018 оны 12 сарын 19

Ум ма ни бад ми хум

0  |  0
Зочин(202.126.89.16) 2018 оны 12 сарын 19

Ум сайн амгалан болтугай

0  |  0
Багш(203.217.138.1) 2018 оны 12 сарын 19

Гүн эмгэнэл илэрхийлье. Монгол хүний зүрх сэтгэлд мөнхөрсөн олон сайхан уран бүтээл хийсэн таныг мөнхөд дурсах болно. Ум сайн амгалан болтугай.

0  |  0
кккк(203.91.118.254) 2018 оны 12 сарын 19

агуу найрагч минь мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсдоо

0  |  0
Zochin(202.9.42.114) 2018 оны 12 сарын 19

Ene mundag tvvhen hvmvvntei heseghen hugatsaand ch bolov hamt bh az tohioj bailaa. Tengeriin orondoo tengeriin hvv ni ochloo do

0  |  0
Top