Шинэ үзэсгэлэн: Миний ажил-Миний бахархал

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

 

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын дунд зохион байгуулсан “Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн уралдааны эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдээр өнөөдөр /2018.12.19/ “Blue Mon” төвийн “Norphei Art gallery”-д нээлтээ хийж байна.

Алба хаагчдын эерэг хандлагыг нэмэгдүүлэх, ажлаараа бахархах сэтгэгдлийг төрүүлэх, тэдний сонирхлыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, албаны техник, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд 38 анги, байгууллагаас 200 гаруй бүтээл ирүүлжээ. Мэргэжлийн гэрэл зурагчид шүүгчээр ажиллаж, шилдэг 80 бүтээлийг тодруулжээ.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдын агшныг ийнхүү гэрэл зургийн хальснаа буулгажээ.         

Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 19-20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top