”Кибер сүлжээ” кино телевизийн сувгууд, IPTV-ээр үнэ төлбөргүй гарна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

 

“Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2017 онд зохион байгуулсан "Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдааны" Уран сайхны кино төрөлд шилдгээр шалгарсан “Кибер сүлжээ” зохиолыг бүрэн хэмжээний кино бүтээл болгох төслийн багийг шалгаруулах уралдааныг энэ оны долдугаар сард Соёл, урлагийн газраас олон нийтэд нээлттэй зарласан. Уралдааны орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр ТВ-6 телевиз шалгарч, уг төслийг гүйцэтгэжээ.

Төслийн хүрээнд бүтээгдсэн “Кибер сүлжээ” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийсэн бол одоо телевизийн сувгууд болон IPTV-ээр үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгох ажээ. "Кибер сүлжээ" киноны зураг авалт нийслэлийн 20 дугаар дунд сургуульд хийгдсэн бөгөөд бүтээлийн гол санаа нь дунд сургуулийн сурагчид дунд цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулж, нөлөөлж байгааг харуулах ба нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгохыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ундрахжаргал Одмоо(66.181.190.130) 2019 оны 01 сарын 20

Сайн байнуу кибэр сүлжээ киноны дууны нэр юу вэ?их гоё кино болсон бна лээ

0  |  0
Top