МАН-ын БАГА ХУРАЛ| Хувийн компанийн оффист манай намын томилгоог зурж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

 МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлын үдээс өмнөх хуралдааны мэдээллийг нэгтгэн, хүргэж байна.

15.40 цагийн мэдээ: У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна

 

Тусгаар тогтнолын ордонд болж байгаа МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал түр завсарлаад байна. Хурал завсарлахаас өмнө Бага хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "2012 онд Ардчилсан нам олонхиороо сонгогдон, хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан, сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон. Бид АН-ын засаг барьсан цаг үед нэгдэж, ялалт байгуулж чадсан. Нэг голын уснаас ундаалж явсан залуу цагийн найзууд М.Энхболд, У.Хүрэлсүх та хоёр намын даргын тамгаа солилцохдоо МАН-ын 100 жилийн ойгоор ялалт байгуулна гэж тэврэлдсэн шиг өнөөдрийн хурлын дараа ч бас ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна" гэв.

Түүнчлэн УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "Намын дарга У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Та энэ цаг үед улс орноо удирдаж авч явж чадахаа харуулах хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хууль гэж байдгийг мэдэж, баримтлах хэрэгтэй. Үүн дээр намын Бага хурлын гишүүд та бүхэн үгээ нээлттэй илэрхийлэх эрхтэй" хэмээн онцоллоо.

***

14.00 цагийн мэдээ: М.Энхболд: Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа билээ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхандаа хандаж үг хэлсэн бол дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй" гэж онцолжээ. Түүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон тул УИХ-ын даргын албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэн өгч, улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд намынхаа Бага хурлын үеэр ийн албан тушаалаасаа бууж, хуриуцлага хүлээхгүй гэж мэдэгдээд байна.

***

Бага хурлын гишүүдийн сэтгэгдлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

***

13:00 цагийн мэдээ: У.Хүрэлсүх: Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна

МАН-ын Бага хурал Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэлээр үргэлжилж байна. Тэрбээр илтгэлдээ, "Ардын нам олигархиудын нам биш. Ардын нам ардын нам байх ёстой. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс нам намын толгойд гарч, хууль бус зүйл хийж байна. Монголын улс төрд МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс манай намд байна. Ийм байж болохгүй. Үүнийг цэгцлэх нь миний хүслээс гадна ард түмний хүсэл юм шүү. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байгаа. Энэ бол хойч ирээдүйд маань маш хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд морьдохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд бид ялагдсан" гэв.

М.Энхболд дарга "60 тэрбум"-ын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Би нөхдөө бодож болно, зүрх сэтгэлд нөхрөө гэсэн бодол бий. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө би хатуу байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэж үзсэн. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ, шалтгаан байсан. Өөрсдөө ч энэ талаар хэлсэн. Гэвч намынхаа даргын байгуулсан Засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү! Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл.

Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан. Сая дахиад хуваалаа. Монголын төр гацаанд орчихоод байна. М.Энхболд дарга хийж бүтээсэн зүйлтэй. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна. Энэ зарчмыг одоо л ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс, сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш боллоо. Улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг газар болсон. Энэ янзаараа бол 37 оны ДО яам шиг болно гэж  хүмүүс айдаг болжээ. Хүмүүс сүүлийн арван жилд үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод, одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худадаж авахыг хүсдэг болж. Хувийн компанийн оффист манай намын томилгоог зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон байна. Газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй болж. Яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг тэнд явуулж байна. Боловсон хүчний бодлого алдагджээ. Ийм байдлаао цаашдаа явах уу, засч залруулах уу? Эмээл хазаарынхаа бүтэн дээр нь ярьж, хариуцлага тооцож, цаашаа явах уу...  Эсвэл 30 гэр бүл Монголын бүх баялгийг хувааж идээд дуусах юм уу?

Өнөөдөр М.Энхболд даргыг Их хурлын даргын өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёсыг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ. Энэ хатуу үгийг би зүрх сэтгэлээ эмтлэн байж хэлж байна. Бага хурлынхаа гишүүдэд итгэж байна. Монголынхоо 3 сая хүнд итгэл найдвар төрүүлсэн, шударга ёсыг хангасан ийм Бага хурал болно гэдэгт итгэж байна" гэв.


***

11.30 цагийн мэдээ: МАН-ын Бага хурал цагаасаа хоцорч эхэллээ

МАН-ын Бага хурал эхэллээ. Хурал 10 цагт товлогдсон ч цаг гаруйн дараа эхлэв. Хурлыг Ө.Энхтүвшин даргалж байна. МАН-ын Бага хурал 369 гишүүний төлөөлөлтэй бөгөөд энэ удаа 66,7 хувийн ирцтэй эхэллээ. Яг одоо хурлын төлөөлөгчид намын дарга У.Хүрэлсүхийн илтгэлийг сонсч байна. Үүний дараа МАН-ын Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонсч, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх аж.

Бага хурлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарын гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж магадгүй талаар эх сурвалжууд ярилаа.

 


 

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 82 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(122.201.24.3) 2018 оны 12 сарын 20

ХҮРЭЛ СҮХ МАН ЫГ 2 УДАА СҮХДЭЖ БАЙНА ГИШҮҮД НЬ ХАРИН ҮХЭР АДИЛ ТЭСЭЭД БАЙХ ЮМ. ОДОО НЭГ СҮХЭДМЭЛ Ч УНАЖ ӨХ БАЙГАА.БАТ ТУЛГАА ОДОО ЯГ ХААНА НЬ ГАНЦ ЦОХИХЫГ НЬ ЗААГААД ӨГ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЦААД МААНАГ ЧИНЬ ХААНА Ч ХАМААГҮЙ ДҮЙ ДҮРЭМГҮЙ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ НҮДНЭ ШҮҮ

0  |  0
Зочин(112.72.15.78) 2018 оны 12 сарын 20

За одоо л хийхгүй бол болохгүй гээд сүржин хүржин юм яриад байх юм аа. Нэг л их дайн ч хүн. М.Энхболд муу байсан, хэрэгтэн байсанч ИХ-ын дарга яасан ч бууж өгч өргөдлөө өгч болохгүй. Энэ Хүрэлсүхийг дэмжигч нар бол дандаа АН-ынхан, МАН-ыг бутарахыг хараад л, инээгээд л хатгаад л сууж байгаа шүү

0  |  0
ЗОЧИН(202.9.42.43) 2018 оны 12 сарын 20

оюунхорол гэж доодохоосоо тэнэг авгай нэг байнаа байна? байгаль орчины мөнгийг их идсэн эрүү толгой шүүдээ??? идсэн хэрэг нь илэрэх гээд үүл тамаа цайж үхэх өдрөө хүлээсэн бололтой???

0  |  0
ТЭМЦЭГЧ(202.179.25.241) 2018 оны 12 сарын 20

ЗАВХАНЫХАНЫГ САЙРАН ХӨЛТ ГЭДЭГ БАЙСАН ЭНЭ АВГАЙН ХӨЛИЙГ ҮЗЭХ ЮМСАН.ИХ УНТАМХАЙ ХҮН ХӨЛӨӨ Ч УГААХ ЦАГГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.МАНАН-ТАЙ НЬ ҮҮРД БУЛШЛАХГҮЙ БОЛ ҮР ХҮҮХДҮҮД НЬ ӨС ХОНЗОН АВАХ ГЭНЭ ДЭЭ.

0  |  0
zochin(139.5.216.214) 2018 оны 12 сарын 20

harj l baiya. tun udahgui tar chini tanigdana daa. uneheer yarij l sursan tolgoi ugaaj l sursan hun dee. tolgoi bol hulduu yag suh.

0  |  0
Иргэн(78.116.228.97) 2018 оны 12 сарын 20

Их хурал аа ядаж монгол хүнээр удирдуулья

0  |  0
монхоо(66.181.177.173) 2018 оны 12 сарын 20

энэ оюунхорол дуракын хэлж ярьж байгааг нь бас л унтаж сэрээд хадуураад завхан орчихов бололтой гуэ мон янзын мал шуу

0  |  0
Мөнхөө(139.5.216.223) 2018 оны 12 сарын 19

Хүрэлсүх ээ одоо биш бол хэзээч биш шүү чамд ард түмэн итгэж байгаа шүү т

0  |  0
АРД(202.9.43.22) 2018 оны 12 сарын 19

М.ЭНХБОЛД ХУУЛИАР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДХААР ТИЙМ ОРЧИНГ БИЙ БОЛГОН ӨӨРИЙНХӨӨ АЛБАН ТЖШААЛЫН СУУДЛАА ХУУЛЧИЛЖ ЧАДЖЭЭ ЭНЭ ХҮНД ХҮН ЧАНАР ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙХГҮЙ ЯРИГДААД БАЙГАА 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ ЗЭРЭГ ТӨРИЙН ЭСРЭГ МАШ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТЭРБУМ ТЭРБУМААР ЯРИГДАХ ГЭМТ ХЭРГЭНД САНАА ЗОВОХ ЮМГҮЙ СУУДЛААСАА ЗУУРАЛДАН ХУУЛИА БАРИНА ГЭЭД ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ГУТАМШИГТАЙ ИЙМ ХҮН УИХ-ЫГ УДИРДАЖ БОЛОХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

0  |  0
Нэр(202.9.43.39) 2018 оны 12 сарын 19

Яг ямар компаний оффист томилгоо хийгээд байнаа. Дандаа эзэн биегүй юм ярих юм

0  |  0
Irgen(5.28.123.20) 2018 оны 12 сарын 19

115.171... нөхөр ганцаараа л Хүрэлсүхийн эсрэг бичээд байх юм. М.Энхболдын хөлсний бичээч yum baih das

0  |  0
ZOCHIN(202.179.24.166) 2018 оны 12 сарын 19

Hurel suhed amjilt husii Huuramch bag umssun humuustei evlereh gedeg hamgiin utgagui shuu Daraa ni araas chini ***** ***** shuu

0  |  0
Иргэн(77.136.41.69) 2018 оны 12 сарын 19

Миэтэй эвлэрэх юм бол өнгөрөө шүү

0  |  0
Zochin(202.9.43.193) 2018 оны 12 сарын 19

СЭТГЭЦ ХЭВИЙН БИШ ХҮМҮҮС МОНГОЛ ТӨРИЙГ УДИРДСАН ШҮҮ С.БАЯР Н.ЭНХБАЯР Ц.ЭЛБЭГДОРЖ М.ЭНХБОЛД

0  |  0
Henchbish(203.91.115.54) 2018 оны 12 сарын 19

Teer jil temeen jiliin havar Tsedenbal dargiig namaas heehed hed gurvan hun avsan lbolohoos ard tumen alga tashaaggui sanagdah yum Dembeeuvee neg iim hun baiidagsan biluu

0  |  0
зочин(119.40.98.162) 2018 оны 12 сарын 19

Хуулиас гадуур юм гэж байдаггүй юм ялангуяа төрийн хүнд. Жаахан юм унш Хүрэлсүх ээ. Эхлээд ЖДҮ-д хариуцлагаа тооцчих тэгвэл чамайг ярьж байгаа шигээ шударга юм бнаа гэж бодоё.

0  |  0
иргэн(66.181.184.193) 2018 оны 12 сарын 19

Уг нь нээлттэй явуулчих уу их хурлын гишүүд биш ирсэн хүмүүсээс гарах гарцыг асуугаад хариуцлагаа ярихгүй их хурлын гишүүдийн үгнээс гарц ердөө харагдахгүй байна ажлаа мэддэггүй малнууд мал ч бас хай,хүйг мэднээ

0  |  0
Zochin(109.89.138.79) 2018 оны 12 сарын 19

60 terbumd yadaj xutgaldaagyi baisan bol yu gej onoodor buuna suuna gej yarigdaj ard tymnii zevyytseld ortox yy dee!Amia bodson shunal chin ard tymnee gex setgelgyi chin onoodor iim baidald xyrgelee oroitoogyi deeree uxaarch buu buu buu buuj yz !

0  |  0
ner(202.9.45.182) 2018 оны 12 сарын 19

Bugd zailaad og

0  |  0
zochin(202.9.45.182) 2018 оны 12 сарын 19

Hurelsuh ch bas 1ih cewer hun bish sh dee

0  |  0
zochin(202.9.45.182) 2018 оны 12 сарын 19

Bichigdeegyu yos zyun huuli bdgiig hench meddeggyu ter amidrald bdguu gewel bdag

0  |  0
Монгол хүн(66.181.179.118) 2018 оны 12 сарын 19

Хүрэлсүх шиг дайчин хүнээс үр дүн гарна,.. Энхболдыг намаасаа хөөгөөд өгөөч ээ, тэгээд л болоош дээ

0  |  0
Yu yarisnaa sain oil(115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Hurelsuh bol hooson tolgoi hondii tseej sagsuu hard yuniih ni ergetsuulj bodoh uhaan,emtreh eleg yu baihav dee.Iim ugiin tenegt hen zaagaad ogchison yum bol. Ovilogui hund ih erh medel ogoh ni galzuu hund hutga bariulsnaas hetsuu shuu. Enh ugeere bi Enhboldiig oogui hungeh geegui ee.. Suuliin 10 jild ug heleheesee oigood duv dugui baisan gevel estoi enduurel. Hurelsuh chmaas ehleed Oyun-Erdnen.Baasan avgai, geed tsenzuugui hudlaa gutgegchid olshirsnuu gehees bagadaagui ee.Hurelsuh Ta ooroo helsen ugiinhee utgiig medeg bolov uu gej ooriin erhgui bodogdloo!!

0  |  0
Yu yarisnaa sain oil(115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Hurelsuh bol hooson tolgoi hondii tseej sagsuu hard yuniih ni ergetsuulj bodoh uhaan,emtreh eleg yu baihav dee.Iim ugiin tenegt hen zaagaad ogchison yum bol. Ovilogui hund ih erh medel ogoh ni galzuu hund hutga bariulsnaas hetsuu shuu. Enh ugeere bi Enhboldiig oogui hungeh geegui ee.. Suuliin 10 jild ug heleheesee oigood duv dugui baisan gevel estoi enduurel. Hurelsuh chmaas ehleed Oyun-Erdnen.Baasan avgai, geed tsenzuugui hudlaa gutgegchid olshirsnuu gehees bagadaagui ee.Hurelsuh Ta ooroo helsen ugiinhee utgiig medeg bolov uu gej ooriin erhgui bodogdloo!!

0  |  0
Jak(211.36.150.221) 2018 оны 12 сарын 19

Daanch bvgd hulgaichuud l daa yagaad ch shudraga yos togtohgviee..

0  |  0
Зочин(43.242.243.45) 2018 оны 12 сарын 19

Дан хулгайч нарын зураг байна шдээ. МАН-ыг татан буулгах хэргэтэй.

0  |  0
Монгол хүн(124.158.90.35) 2018 оны 12 сарын 19

Энхболдыг зөв гэж боддоггүй ч айх айдасгүй байдаг. Хүрэлсүхээс бол айж байна. Ийм овлигогүй хүн их эрх мэдэлтэй болвол яанаа гэж..... Төрийн минь сүлд түшиж Хүрэлсүхэд л их эрх мэдэл битгий очоосой.

0  |  0
ард(43.242.243.45) 2018 оны 12 сарын 19

МАН АН сөнөж байж монголд шударга ёс тогтоно.

0  |  0
Монгол хүн(124.158.90.35) 2018 оны 12 сарын 19

Хүрэлсүх Баттулага 2 үнэхээр их мөнгөтэй байна даа. Энэ хэвлэлүүд бүгд Энхболдын эсрэг бичиж байна. Энхболд л байхгүй болвол ХҮрэлсүх Баттулга 2 дураараа дургиж чадна гэж бодож байх шиг.

0  |  0
Монгол хүн (124.158.90.35) 2018 оны 12 сарын 19

Хүрэлсүх үнэхээр хүн чанар муутай хүн шүү. Хүрэлсүхэд бүх эрх мэдэл очвол хэдхэн жилийн дараа амаа байриад ч нэмэргүй болсон байна.

0  |  0
zochin(150.129.143.80) 2018 оны 12 сарын 19

demberel guay zuw khelsen bayna , tsaad mal ni uuniig ni oilgokhguy melzene l dee ,mongol khun bol ingekhguy l baykh daa

0  |  0
зочин(202.179.31.24) 2018 оны 12 сарын 19

Хүрэлсүхээ МАН аа татан буулга чи шударга хүн биш

0  |  0
Сонирхогч(64.119.19.71) 2018 оны 12 сарын 19

Хулгайч нарын зургууд л байх юм. Бүх хулгайч нарыг нэг дор цуглуулах гэж байх уу? МАН ч хулгайч луйварчдын оромж болсон юм байна даа, зайлуул.

0  |  0
зочин(202.131.245.69) 2018 оны 12 сарын 19

эдний намын түүхэнд нам нь навс унаж нэр хүндгүй болсон үеүдэд энхболд өөд нь татаж чадсаныг хүмүүс мэднэ. энхболдын талын хүн биш ч гэлээ эрүүл ухаанаар харьцуулахад хүрэлсүхээсээ энхболд хамаагүй дээр. нэр нь холбогдоод байгаа 60 тэрбумийг нь шалгавал эдний намын дарга болсон хүмүүс л баларна даа.

0  |  0
Зочин(203.169.50.107) 2018 оны 12 сарын 19

М. Э өргөдлөө өгөлгүйгээр амиа хорлох гээгүй биз дээ

0  |  0
Зочин(139.5.216.150) 2018 оны 12 сарын 19

ХУ ЖАА МИ ОВОГТОО ЗАЙЛУУЛЖ ТӨР Ч НАМ Ч ЦЭВЭРШИХ ЭХЛЭЛ

0  |  0
Mongolhuu(66.181.178.116) 2018 оны 12 сарын 19

Hurelsuhee hurunguu ulsad ug tedeed olon um yaria

0  |  0
Иргэн (66.181.161.92) 2018 оны 12 сарын 19

Тараа таниулсан болохоор , муу явахаар сайн үхэх зам л үлдлээ дээ.

0  |  0
Иргэн (66.181.161.92) 2018 оны 12 сарын 19

Тараа таниулсан болохоор , муу явахаар сайн үхэх зам л үлдлээ дээ.

0  |  0
Иргэн (66.181.161.92) 2018 оны 12 сарын 19

Тараа таниулсан болохоор , муу явахаар сайн үхэх зам л үлдлээ дээ.

0  |  0
zochin(150.129.143.80) 2018 оны 12 сарын 19

ter durak mia enkhboldyg namaasaa khuuchikh , tegeed ogtsrokhguy geed baykhyg ni khariya , kharyutslaga khuleekhguy geji awsan bayna

0  |  0
zochin(202.179.24.110) 2018 оны 12 сарын 19

M.Enchbold ogchor ogchor ogchor,zasgiin gazriin ajliin chiilguul

0  |  0
Монгол ард(202.9.43.39) 2018 оны 12 сарын 19

Сүрданзанг зайлуул. Ямар замаар олон тэрбумын хөрөнгөтэй болсныг нь шалга.

0  |  0
ZOCHIN(202.179.31.24) 2018 оны 12 сарын 19

mongoliin ard tumen ene HUrelsuhed tarhi ugaalgadag daanch uruvdultei

0  |  0
zochin(122.201.22.38) 2018 оны 12 сарын 19

Baga hkurliin gishuudee ta nar hkamgiin zeb hkumuus baikh KHURELSUKHIIN ZG g l taraaj eerchil mash khurdan UIKH g bol ta nar taraakhgyi shuu

0  |  0
Duremgui toglogch(115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Namiin duremd iim oroo busgaa udirdagchtai, toimolson oir ,holiin zorigo o oligtoi todorhoiloogui ued hiij bolohgui ee

0  |  0
Duremgui toglogch(115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Namiin duremd iim oroo busgaa udirdagchtai, toimolson oir ,holiin zorigo o oligtoi todorhoiloogui ued hiij bolohgui ee

0  |  0
Hurelsuhiig .......(115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Yamar uhaantai hun ooriinhoo namiin zasaglaliin ued toroo taraah gehev dee.Ene bol salhinii ood haraad sheehtei adil zuil.Iim alhamiig tenegiin tsaana teneg gej baidag bol tiim l hun iim uildel hiine ee.Tegeheer Hurelsuh her uhaantai hun baij taarah ve?! Hariult ni tovoggui oilgogdoj baigaa biz!!!

0  |  0
Hurelsuhiig .......(115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Yamar uhaantai hun ooriinhoo namiin zasaglaliin ued toroo taraah gehev dee.Ene bol salhinii ood haraad sheehtei adil zuil.Iim alhamiig tenegiin tsaana teneg gej baidag bol tiim l hun iim uildel hiine ee.Tegeheer Hurelsuh her uhaantai hun baij taarah ve?! Hariult ni tovoggui oilgogdoj baigaa biz!!!

0  |  0
Үнэн(202.9.45.160) 2018 оны 12 сарын 19

М.Энхболд, Элбэгдорж нарын авилгалчдын бүлэглэлийг бут цохих хэрэгтэй. 69 тэрбум, Эрдэнэтийн 49, Асем, ЖДҮ зэрэг хэргийг шийдэх ёстой. Үүний тулд холбогдсон хэдэн хүнийг цааш харуулсан ч яадаг юм.

0  |  0
Mash zov(115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Hurelsuh ee chinii Battulgiin zaavraar ih hurlaa turhirch taraah gesen oroldlogoo Oyun-Erdene geh oigui teneg huuhdeer havarjin zunhij.namarchin ovoljin shoudsanii tani hor gor chini odoo garna aa. Oodoo hayasan chuluu ch zezniihee tolgoi deer buudag yum.ajliin ur dun garchee

0  |  0
Mash zov(115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Hurelsuh ee chinii Battulgiin zaavraar ih hurlaa turhirch taraah gesen oroldlogoo Oyun-Erdene geh oigui teneg huuhdeer havarjin zunhij.namarchin ovoljin shoudsanii tani hor gor chini odoo garna aa. Oodoo hayasan chuluu ch zezniihee tolgoi deer buudag yum.ajliin ur dun garchee

0  |  0
Hurelsuhiig 461-d (115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Baga hurliin gishuu dee Hurelsuhiin bulegleliig demjij bolohgui ee!!! Ene bol huvi huniih ni asuudal bish,tuunii uzen yadaad baigaa yum bish ee. Zaluu hun yum bieiin daalgaad ajil hariutsuulaad uzie gej l namiin dargiig ogson.Getel buhel buten 100-d jiliin tuuhtei namiin gishuudiig uls toriin bodolgoor zangidaj alsiin haraatai udirdaj yavah hun bish gedeg ni gantshan jiliin dotor todorhoi haluullaa.Ooriin namiin nohdoos medehgui chadahgui zuilee asuuj,hamtarch heleltsehiin orond ”heerin chonotoi niilsen chono” meteer busadtai niilj jurmiin nohdoosoo uravaj namiin nohdoo shoroond hutgav.

0  |  0
Hurelsuhiig 461-d (115.171.244.61) 2018 оны 12 сарын 19

Baga hurliin gishuu dee Hurelsuhiin bulegleliig demjij bolohgui ee!!! Ene bol huvi huniih ni asuudal bish,tuunii uzen yadaad baigaa yum bish ee. Zaluu hun yum bieiin daalgaad ajil hariutsuulaad uzie gej l namiin dargiig ogson.Getel buhel buten 100-d jiliin tuuhtei namiin gishuudiig uls toriin bodolgoor zangidaj alsiin haraatai udirdaj yavah hun bish gedeg ni gantshan jiliin dotor todorhoi haluullaa.Ooriin namiin nohdoos medehgui chadahgui zuilee asuuj,hamtarch heleltsehiin orond ”heerin chonotoi niilsen chono” meteer busadtai niilj jurmiin nohdoosoo uravaj namiin nohdoo shoroond hutgav.

0  |  0
Top