Мартагдаж буй соёлыг дэлгэх ”Монгол цоож - Мартагдашгүй өв” үзэсгэлэн өнөөдөр нээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

Монгол цоож болон дархчуудын талаар судалгаа явуулах, мэдээллийн санг шинэ мэдээллээр баяжуулах, олон нийтэд сурталчлах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Монгол цоожны гайхамшиг” төслийн тайлан “Монгол цоож - Мартагдашгүй өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2018.12.19/ 15:00 цагаас Монголын театрын музейд болно.

Үзэсгэлэнгийн агуулга:

  • Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь цоожнууд биетээр дэлгэгдэнэ.
  • Улс, аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол цоожнуудын гэрэл зураг тавигдана.
  • Монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешнээр үзүүлнэ.
  • 3D принтерээр хэвлэсэн монгол цоожны загварыг үзэгчид онгойлгож үзэх боломжтой.
  • Монгол цоожны цахим мэдээллийн сан веб сайтны нээлт болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top