Эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2018.12.19) хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад нийтдээ 2239 ор байдаг бөгөөд 977 нь хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд зориулагдсан.  Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, 1720 ор нэмэлтээр тавих аж. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод цэцэрлэг бүрийг эмчтэй байлгахад анхаарч, томуугийн дэгдэлтийг намжаахад бүх бололцоогоо ашиглах ёстойг холбогдох хүмүүст анхаарууллаа.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bb(64.119.23.27) 2018 оны 12 сарын 20

Utaanaas l bolood uvduud bga bas bishee suuliin yed eej nar huuhdee huhuuruu hoolloj huhuulehee barag bolison bnlee tgd darhlaa sul huuhduud iluu uvchlumtgii bn , huh helbergui boldog gd nairuulj iddeg suu nuhash l uguud bhaar yaj uvduhgui bhaw dee

0  |  0
Top