Хятадын Ланфан хотод Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

Хятадын Хэбэй мужийн Ланфан хотын эрх баригчид Зул сарын баярын аливаа чимэглэл, арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хоригложээ. 

South China Morning Post хэвлэл мэдээлснээр тус тогтоолд хууль хяналт, хүчний байгууллагуудад эргүүлийн үйл ажиллагааг чангатгахыг даалгаж, гудамж, талбайг гацуур мод, Санта Клаусын баримал зэрэг Зул сартай холбоотой бүхий л зүйлээр чимэглэх, худалдан борлуулахыг хориглосон байна. 

Зул сарын баяр нь шашныг сурталчилж байна хэмээн үзэж Ланфан хотын эрх баригчид ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа бөгөөд яг ямар шашин гэдгийг тодруулаагүй байна.

Энэ арванхоёрдугаар сарын 23-25-ны өдрүүдэд хууль, хүчний байгууллагууд бүрэн бие бүрэлдэхүүнээрээ ажиллах гэнэ. Хэдийгээр католик Зул сарын баярыг Хятад улсад албан ёсоор тэмдэглэдэггүй ч, Бээжин болон бусад хотуудад Зул сарын баярын уур амьсгал орж, гоёмсог чимэглэл, гэрэлтүүлгээр чимэглэх зэрэг нь энгийн үзэгдэл бөгөөд Зул сарын баярыг тэмдэглэхийг албан ёсоор хориглодоггүй байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (103.229.121.235) 2018 оны 12 сарын 19

Монголчууд шинэ он угиах баяр гэж чимэглэдэг

0  |  0
Top