Михаэл Шумахер явж чаддаг болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

 

“Формула-1”-ийн домогт Михаэл Шумахер хэвийн амьдралдаа эргэн орохоор таван жилийн турш эмчлүүлж байгаа билээ. 49 настай Михаэл 2013 онд цанаар гулгаж байгаад толгойгоороо хад мөргөснөөс болж олон сар комд байсан юм. Тэрбээр өөрөө амьсгалж, алхаж чадалгүй олон жил Швейцарьт эмчлүүлсэн.

Михаэлийн эхнэр Коринна Шумахер энэ хугацаанд нөхрийнхөө биеийн байдлыг нууцалж байжээ. Тэгвэл Шумахер саяхнаас амьсгалын аппаратны тусламжгүйгээр өөрөө амьсгалж, хааяа босч явж чаддаг болсон байна. “Daily Mail”-д мэдээлснээр түүний дэргэд эмч нар байнга жижүүрлэж, маш үнэтэй эмчилгээ хийж байгаа аж.

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.70.34.98) 2018 оны 12 сарын 25

Мөнгөгүй хүн бол хэдийн үхсэн байгаа

0  |  0
(202.179.25.234) 2018 оны 12 сарын 20

ich mongotei baisan ch eruul mendiin avarch chadachgui um daa ,bas l ich udchichlaa, tegechdee burchan orchoog

0  |  0
Кк(125.139.79.235) 2018 оны 12 сарын 20

Сонин шүү, нисгэгч бхдаа бэртээгүй бж

0  |  0
Top