”Тод оймс” брэнд ”Ид шидийн уут”-нд бэлгээ хийлээ

2018 оны 12 сарын 21

 

Л.Ганжавхлан тэргүүтэй "Лантуун тохио" ТББ-ын залуус 2015 оноос эхлэн "Ид шидийн уут" төсөл хэрэгжүүлж, шинэ жилийн баяраар гэр хорооллын хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалтай болоод байгаа. Энэхүү сайн дурын ажлыг иргэд, байгууллагууд ихэд дэмжин, бяцхан үрсэд очих сэтгэлийн бэлгэнд өөрсдийн хандив, тусламжийг илгээдэг. Тэгвэл яг энэ өдрүүдэд өрнөж буй "Ид шидийн уут"-нд "Тод оймс" ХХК ээлжит бэлгээ хийжээ. Тус компанийн хамт олон гурав дахь жилдээ дээрх аяныг дэмжиж, 1000 ширхэг тэмээний ноосон оймс хандивласан байна. Жавар тачигнасан өвлийг 1000 бяцхан хөл даарахгүй давах нь ээ. Үндэсний хамгийн гэгээлэг аяныг дэмжигч үндэсний үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлье. Тэднийг дэмжээрэй!


 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lkhavasuren(156.0.213.26) 2018 оны 12 сарын 21

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
Top