Монголын Үндэсний бөхийн холбооныхон ЭВЛЭРЧЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21


 Монголын үндэсний бөхийн холбооныхон хоёр хуваагдан хагаралдаж багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр (2018.12.21) уулзаж, Түр зөвлөл байгуулан хамтран ажиллахаар болжээ.  Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулахаар тохиролцсон байна. Уулзалтын үеэр Дархан  аварга Х.Баянмөнх " Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бөх үзэгчид өргөөгөө нээхийг, бөхчүүд өргөөндөө барилдахыг хүлээж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг шаардсаар байгаа”  гээд Бөхийн өргөөндөө бөхийн барилдааныг үргэлжлүүлэхийг санал болгож, хэлэлцээрт гарын үсэг зурахаа илэрхийлжээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “ Бид үүссэн асуудлыг хэлэлцэж, ачааг үүрэх ёстой. Цаашлаад үндэсний эв нэгдлээ олон түмнийхээ  итгэлийг эрхэмлэх учиртай. Үүссэн асуудлыг  шийдвэрлэж байгаад баяртай байна” гэжээ. Тэд хэлэлцээр хийж асуудлыг шийдвэрлэснээр Бөхийн өргөө хэвийн ажиллагаандаа орохоор болж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл өгвөл Бөхийн өргөө хэвийн ажиллаж, энэ сарын 29-ний өдөр болох Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит, чансаа өндөр 128 бөхийн барилдаан зохион байгуулагдах бололтой.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мисс(202.179.26.213) 2018 оны 12 сарын 24

Монголд монгол бөх шиг хэрэггүй юм алга

0  |  0
Новш(103.229.121.92) 2018 оны 12 сарын 23

Хэргийн гол нь БАТ-Эрдэнэ, БАЯНМенх хоер л байгааг байсан байхнээ! Хоеулангаас нь ДАЛАЙ ДАЯН ДАРХАН АВАРГА цоллыг нь хураагаасай билээ!!!

0  |  0
Иргэн(202.72.245.204) 2018 оны 12 сарын 23

БОЛЖ ДЭЭ, ИНГЭХ Л ЁСТОЙ ДОО, АМЖИЛТ

0  |  0
Зочин(66.181.178.214) 2018 оны 12 сарын 23

Өмнөх удирдлагууд үнэхээр ажил хийсэн шүү.Улсын хөрөнгө орсон л гэж бна тэр нь ч үнэн гэхдээ сайн менежмент хийж байж л улсын болон хувь хүмүүсийн хандивыг цуглуулна шүү дээ.Ер нь хүний босгосон юм руу шүлэнхийтээд дайраад байдаг хүмүүс олигтой хүмүүс биш олныг баясуулагч биш олныг үймүүлэгч харишгүй хүчит биш хязгааргүй шуналтнууд яах аргагүй сөн.

0  |  0
Зочин(66.181.178.214) 2018 оны 12 сарын 23

Ард түмэн өргөөг нээхийг шаардаж бна ч гэх шиг зөв зүгээр явж байсан ажлыг бүтэн жил саатуулж монгол бөхийн хөгжилд жилээр саад хийлээ.Одоо спортын төв ордонг хумсалсан шигээ яаж хумслах вэ гээд өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа наад нөхөртөө сайн хяналт тавих хэрэгтэй шүү .

0  |  0
Монгол (202.179.25.159) 2018 оны 12 сарын 23

Mongol boh bish POH bolson,buduun guzeenuud ! Huuhdiin barildaan uzetsgee tendjinhene boh barildaan baina.

0  |  0
(202.9.44.33) 2018 оны 12 сарын 23

бид цөөхүүлээ байж хагралдаад тарж бутрах нь хэдэн бөхчүүдээс эхлэсэн хаграл,улс төрд харуусал хаграл болж УЛС ЭХ ОРНЫГ минь бутруулж гаднийн цөөврүүпэп хоол болох дээрээ хүрсэн үед нэг ч гэсэн эвтээ орвол бид баярлаж таарааа

0  |  0
Монгол(202.179.27.70) 2018 оны 12 сарын 22

ХАр тамхины хэргээр баригдаад мулгуу Ж.Батмөнх түүнийг суллаж байсан түүхтэй. Хэрэг өмхийрдэггүй гэдэг биздээ.

0  |  0
Асүку(182.160.38.163) 2018 оны 12 сарын 22

Шунал нь дэндсэн хар гар юу бодож олсон бол. Хүргэн бдуу нь улсаас хямд зээл гусчихсан ярьж хэлэх нүүргүй бүүр алга болов оо

0  |  0
Энхээ(103.10.23.190) 2018 оны 12 сарын 21

Хар өвгөн юу сэтгэчихээд давхиж яваа бол доо,ээдээ наадах чинь хулхин дээр чинь цэцэг ургуулах юм л юм бодоод явж байгаа даа.

0  |  0
Top