УВС: Аймгийн шилдэг сурагчид шагналаа гардаж авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 22

    Энэ жилийн "Хүүхдийн сүлд модны наадам”-ыг Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль зохион байгуулсан бөгөөд Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ЗДТГ-ын НБХ-ийн дарга С.Амраа, БСУГ-ын дарга С.Дашням болон бусад албаныхан хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн 2018 онд өөрийн хичээл зүтгэл, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан сурагчдад шагналыг нь гардуулан өглөө.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛ БОЛОХ “2018 ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ” ШАГНАЛААР:

 
1. 2018 оны шилдэг Оюунлаг сурагчаар Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 10в ангийн сурагч МӨНГӨНБААТАР овогтой УЯНГА
2. 2018 оны шилдэг Авъяаслаг сурагчаар Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 11б ангийн сурагч ШИРЭНДЭВ овогтой ЛҮНЖЭЭ
3. 2018 оны шилдэг Спортлог сурагчаар Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 12е ангийн сурагч БАТТОГТОХ овогтой АНХБАЯР
4. 2018 оны шилдэг Манлайлагч сурагчаар Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 11б ангийн сурагч БАЯНСАН овогтой НЯМБАЯР
5. 2018 оны шилдэг Бүтээлч сурагчаар Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 12 а ангийн сурагч ТӨВСАНАА овогтой МӨНХБАТ
6. 2018 оны шилдэг Хүмүүнлэг энэрэнгүй сурагчаар Улаангом сумын ахлах 6-р сургуулийн 9а ангийн сурагч ЭРДЭНЭЦОГТ овогтой ГАНЧИМЭГ
7. 2018 оны шилдэг Шинийг санаачлагч сурагчаар Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 12 г ангийн сурагч ДАВААЖАВ овогтой БАСАНЖАВ
8. 2018 оны шилдэг Байгальд ээлтэй сурагчаар Улаангом сумын ахлах 5-р сургуулийн 11а ангийн сурагч ШАДАРХҮҮ овогтой АРИУНЗАЯА
9. 2018 оны шилдэг Өв уламжлалыг дэлгэрүүлэгч сурагчаар Улаангом сумын ахлах 3-р сургуулийн 11а ангийн сурагч БАТСҮХ овогтой УДВАЛ


ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ШАГНАЛААР:

 
-2018 оны шилдэг Авъяас алтан медалиар Улаангом сумын ахлах 5-р сургуулийн 12а ангийн сурагч ЧУЛУУНБААТАР овогтой ОТГОНЖАРГАЛ
-2018 оны шилдэг хүүхэд алтан медалиар Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн 9 а ангийн сурагч Өлзийсайхан овогтой ТЭЛМЭН
-2018 оны шилдэг хүүхэд алтан медалиар Улаангом сумын ерөнхий боловсролын 1-р цогцолбор сургуулийн 10 б ангийн сурагч ДАВААЖАВ овогтой НОМУУНЦЭЦЭГ
-2018 оны шилдэг хүүхэд алтан медалиар Улаангом сумын ерөнхий боловсролын 1-р цогцолбор сургуулийн 5д ангийн сурагч ЦЭДЭВСҮРЭН овогтой МЯГМАРСҮРЭН
-2018 оны шилдэг хүүхэд алтан медалиар Улаангом сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11-р ангийн сурагч ГАНЖУУР овогтой ОДГЭРЭЛ
-Бөхжинтэв ахлагчтай Зоригт шонхорууд клубын мини волейболын багийн гишүүн
С. Билгүүн
Б. Бөхжинтэв
А. Тэргэл
А. Мөнхбилгүүн

Аймгийн ИТХ-аас жил бүр уламжлал болгон шагнадаг 2018 оны

шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар 

-Улаангом сумын ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургуулийн “Өсвөрийн сэргийлэгчийн бүлгэм”
-Улаангом сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн “Эко бүлгэм”
-Улаангом сумын ерөнхий боловсролын 1-р цогцолбор сургуулийн “Өсвөрийн сэргийлэгчийн бүлгэм”
-Улаангом сумын ерөнхий боловсролын 6-р сургуулийн “Улаанзагалмайн бүлгэм”
-Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл тус тус шагнагдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top