Н.Төгсцогттой тулалдах Клаудио Марреро гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

Мэргэжлийн боксын рингэнд одоогоос гурван жилийн өмнө гарч, 10 тулаанд ялагдал гээчийг амсаагүй байгаа Н.Төгсцогт ирэх нэгдүгээр сард Клаудио Марреротой тулалдана. Ирэх нэгдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн Брүүклин хотноо болох уг тулаанд ялсан боксчин International Boxing Organization буюу IBO-н хөнгөн жингийн аваргын бүс зүүх юм.

 

Н.Төгсцогтын өрсөлдөгч, Бүгд найрамдах Доминикан улсын харьяат Клаудио Марреро нь 1989 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Санто Доминго хотноо төрсөн. Таван настайгаасаа эхлэн тулааны спортоор хичээллэж, 10 наснаасаа сонирхогчдын боксын төрөлд олон улсын тэмцээнд орж эхэлжээ. Сонирхогчдын боксын спортод гаргасан хамгийн том амжилт нь 2007 оны Пан Америкийн наадмаас хүртсэн мөнгөн медаль. Тэрбээр 54 кг-ын жинд аваргын төлөө Мексикийн Карлос Куадрастай тулж, техникийн давуугаар ялагдсан юм. Пан Америкийн наадамд амжилттай оролцсоных нь дараа түүнийг 2008 оны Зуны олимпийн наадамд амжилт гаргана гэсэн хүлээлт байсан ч хэсгийн шатанд ердөө нэг ялалт байгуулж, Кубийн тамирчинд 12:1 онооны харьцаатай хожигдсоноор хасагдаж байлаа. Түүнчлэн сонирхогчдын боксын ДАШТ-д хоёр удаа оролцож, медальгүй буцаж байсан юм.

 

Сонирхогчдын боксоор төдийлөн амжилт гаргаагүй Клаудио Марреро 2009 онд энэ төрлөөс зодог тайлж, мэргэжлийн боксоор хүч үзэхээ олон нийтэд зарлажээ. Түүний мэргэжлийн боксын замналын эхний тулаан нь 2010 оны есдүгээр сарын 18-нд төрсөн нутаг Санто Доминго хотноо болсон ба нутаг нэгт боксчин Хуан Карлос Росариотой тулалдаж, өрсөлдөгчөө техникийн илт давуугаар буулган авсан байна. Мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьснаас хойшхи эхний гурван жилдээ тэр ялагдал амссангүй. Нийт 14 дараалан ялалт байгуулсны 12-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авчээ. 2013 оны наймдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Верона хотноо Хесус Марсело Андрес Куеллартай тулалдав. Энэ тулаанд ялах л юм бол WBС буюу Дэлхийн боксын холбооны бүсийн төлөө тулалдах эрхтэй болох байлаа. Гэвч энэ тулаан бүтэн 12 үеийн турш үргэлжилсэн нь ч шүүгчдийн саналаар тэр ялагдал хүлээсэн юм. Мэргэжлийн боксын хоёр дахь ялагдлаа 2017 оны есдүгээр сарын 15-нд амсчээ. Мөн л энэ тулаанд ялвал өмнө нь атгаад алдсан боломжоо дахин авах байлаа. Гэвч тэгсэнгүй. Пуерто Рикогийн тулаанч Хесус Мануэль Рохас Диазад хүнд цохилтоор ялагдсан юм. Хэдийгээр тэр WBC-н чухал хоёр тоглолтод ялагдал хүлээсэн ч IBO-н бүсийг хоёр удаа хүртэж байсан туршлагатай тулаанч.

 

Клаудио Марреро мэргэжлийн боксын рингэнд анхлан хөл тавьснаасаа хойш 23 удаа ялалт байгуулсны 17 нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан гэх бахдам амжилттай ч WBС-н бүсний төлөө тулалдах эрхийн төлөөх тоглолтод хоёр ч удаа ялагдсан нь гэрэлтэй байсан замналыг нь харлуулсан үйл явдал болсон. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Эль Пасо хотноо тулалдаж, өрсөлдөгч болох Мексикийн тулаанч Хорхе Лараг хүнд цохилтоор буулган авч, ялалт байгуулжээ.


***  

Ирэх оны нэгдүгээр сарын 26-ны өдөр болох тулаан хоёр тулаанчийн хувьд чухал тоглолт. Хэн ялсан нь Олон улсын боксын холбоо буюу IBO-н бүс зүүж, WBС-н бүсний төлөө тулалдах алтан боломжийг атгана.  Уг тулаан АНУ-ын баруун эргийн бүсийн цагаар 17:00 цагт болно. Тулалдааны тасалбарыг 57-757 ам.доллароор борлуулж байна. Нутаг нэгт тулаанчаа дэмжих хүсэлтэй монгол иргэд аль хэдийнэ онлайнаар тасалбар захиалж, нэгдсэн журмаар хөгжөөн дэмжихээр бэлтгэж эхэлжээ.


Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нарын тэргүүтэй Монголын боксын шилдгүүд ч дэлхий нийтийн анхаарлыг татаж буй энэхүү тулаанд Н.Төгсцогтыг дэмжихээр АНУ-ыг зорих аж. Хоёр тамирчны тулаан АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т болно. 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
manai tamirchin ynag(148.60.92.227) 2019 оны 01 сарын 26

Tegschogt bol agyy tamirchin bygdiig tesber tebcheeriig tyylsan tamirchin zailsgyi ter hariig byylgana!deer ni nytagiin tenger hardag yum!

0  |  0
kkk(202.21.106.170) 2019 оны 01 сарын 28

ene hurganii zasaa shig bandi harvaas yvtsgui tugstsogt gel uu.zugeer ajil hiiged mungu olj amidralaa deeshluulj boldoggui ymuu medrel muutai deeree salga bolno biz

1  |  10
хашир(66.181.161.13) 2018 оны 12 сарын 25

Лара гэгч уг нь ѳѳртѳѳ итгэлтэй байж... даанч тэнэсэн суманд оногдчихлоо. Манайхаас бэлтгэл хангагч очих уу яадийн..

0  |  0
зочин(139.5.217.122) 2018 оны 12 сарын 24

бэлтгэлээ л сайн хий

0  |  0
ЗОЧИН(66.181.161.27) 2018 оны 12 сарын 24

Тэнэсэн цохилт нь Тэнэг хүчтэй юмаа

0  |  0
Shvvgch(220.195.67.17) 2019 оны 01 сарын 25

Za amjilt hvsie chadnaa chi chadhal bolno hurd bol ilvv haragdaj bn shvv daw uu talchin amjilt

1  |  0
Shvvgch(220.195.66.255) 2018 оны 12 сарын 24

Za amjilt hvsie chadnaa chi chadhal bolno hurd bol ilvv haragdaj bn shvv daw uu talchin amjilt

0  |  0
ZOCHIN(202.179.31.108) 2018 оны 12 сарын 24

Tugsuu ylnaa chingisiin ur sad haana ch bosoo gedgiig haruulaad ug

0  |  0
zochin(103.10.197.90) 2018 оны 12 сарын 24

amjilt husey

0  |  0
эж(27.123.214.2) 2018 оны 12 сарын 24

Эхний үеүүд дээр ингэж тулаад хэрэггүй зайнаас тандах хэрэгтэй

0  |  0
123(122.201.23.226) 2018 оны 12 сарын 24

Good luck King TUG !

0  |  0
Tseren(202.21.124.19) 2018 оны 12 сарын 24

Evgui gar bna shuu! Duu mini beltgel ee Sain khiigeerei

0  |  0
uuuuu(202.21.106.159) 2018 оны 12 сарын 24

чанга залуу байна даа.

0  |  0
Цогт(182.160.2.134) 2018 оны 12 сарын 24

Санамсаргүй азын цохилтоор унагасан харагдаж байна. Манай Төөгий ялнаа.

0  |  0
Цогт(182.160.2.134) 2018 оны 12 сарын 24

Төгсцогт төгс ялна

0  |  0
Top