Зөрчлийн хуулиас ГҮТГЭХ буюу 6.21 дэх заалтыг хасуулах санал ХҮРГҮҮЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24
  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хэвлэлийн хүрээлэн, “Глоб интернэйшнл” Төрийн бус байгууллага зэрэг 15 байгууллага хамтран Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21 дэх хэсгийг хасуулах саналыг өнөөдөр (2018.12.24) Хууль зүй, дотоод хэргийн яамны Ажлын хэсгийнхэнд хүргүүллээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд Хууль, зүй дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяртай уулзаж, уг саналын талаар танилцуулж, гардуулан өгсөн юм.

Б.ЭНХБАЯР: ЭРХ МЭДЭЛТЭЙ, ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАЙ ХҮМҮҮС
ИХЭВЧЛЭН ГОМДОЛ ГАРГАДАГ

Хэвлэлийнхний Зөрчлийн хуулийн заалтыг хасуулах талаарх саналыг хүлээн авсныхаа дараа Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Та бүхний санал болгосноор “Гүтгэх” гэдэг заалтыг  хасч,  сэтгүүлчтэй холбоотой маргааныг Иргэний хуулиар шийдвэрлэх боломжтой. Иргэний хуулиар шийдвэрлүүлэх тохиолдолд тухайн иргэн баримт, бичгээ бүрдүүлдэг. Үүнд хууль, хяналтынхан оролцдоггүй. Зөрчлийн тухай хуулиар асуудлыг шийдвэрлэж байгаа учраас цагдаа, хуулийн байгууллагынхан оролцож байгаа юм. Хэвлэл мэдээлэлтэй холбоотой сэтгүүлч, хэвлэлийн байгууллагыг торгуулах санал, гомдлыг өндөр албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүс голчлон гаргаад байдаг. Тэдэнд бусдад хардуулах үндэслэл, өндөр албан, тушаал эрх мэдэл  байгаа шүү дээ. Энэ нь өөрөө хардах сэдлийг дагуулж байдаг. Харин сошиалд байдал өөр. Сошиалаар бусдыг гүтгэдэг, нэр төрд нь халддаг. Улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, хагалан бутаргах үйл ажиллагаа сошиалаар явуулсан бүлэг этгээдийг илрүүлсэн.  Нэр бүхий таван улстөрчийг бага насны хүүхэд хүчирхийлсэн гэж хүртэл гүтгэсэн. Энэ бол бүх насаар нь хорих ялтай хүнд зүйл анги. Зөрчлийн хуулийн дагуу гүтгэлэг тараасан этгээд хоёр сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн. Тиймээс эл заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага эх сурвалжаа нуух эрхтэй байх заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлд тусгахаар санал гарсан. Сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас Ажлын хэсэгт төлөөлөл оруулж болно” гэлээ.

Х.МАНДАХБАЯР: СЭТГҮҮЛЧ ЭХ СУРВАЛЖАА НУУЦАЛДАГ БАЙХ НЬ ЧУХАЛ

Үүний дараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр санал хэлсэн юм.

Тэрбээр, "Дэд сайдаас гаргасан Ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийг оролцуулах саналыг дэмжиж байна. Бид  баг оролцуулъя. Зөрчлийн хуулиас 6.21 дэх заалтыг хасах гэдэг дээр талууд нэгдсэн байр суурьтай байгаад баяртай байна. Энд нэг зүйлийг тодорхойлж хэлье. Сошиал бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллага мэдээлэх, сошиалд иргэн сайн дураараа үзэл бодлоо илэрхийлэх гэдэг бол тэс өөр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар шинэ он гарангуут томоохон хэлэлцүүлэг зохион байгуулбал ямар вэ? Энэ тухай олуулаа ярилцах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэтгүүлч эх сурвалжаа нууцлахыг албан ёсоор заалт болгож оруулна гэдэг маш зөв санал. Дэмжиж байна. Цагдаагийн байгууллагад сэтгүүлч дуудагдахад “Эх сурвалж чинь хэн бэ. Эх сурвалжаа хэлбэл өөрийг чинь ял, зэмгүй үлдээнэ” гэх байдлаар ханддаг. Олон улсад эх сурвалжаа нууцлах нь жишиг болсон. Цаашид хоёр талаасаа маш идэвхтэй хамтарч ажиллацгаая" гэлээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сэтгүүлч(112.72.12.10) 2018 оны 12 сарын 24

дураараа дургиж дуртай хүнээ захиалгаар гүтгэж нэр төрд нь халдаж хүний мууд дурлахыг уриагаа болгох хэрэгтэй

0  |  0
es zui ondor baih(115.171.244.105) 2018 оны 12 сарын 24

Onoodor manaid mergejliin setguulchid uu? shoshiald uzel bodloo bichij baina uu gedgiig yalgahad hetsuu. Setguulch ner zuusen het neg taliig barisan holsnii bicheechid zahaas avan baina aa. Tednii juramlaj, mergejliin bicheechid tavih shalguur ondor nogoo talaas setguulchid oorsodoo ondor medlegtei,es zuitei baih heregtei.

Zahialgat zasvar(115.171.244.105) 2018 оны 12 сарын 24

Ene ni setguulchid geh nereer asuudal tavij yag unen nuur ni Hurelsuhiin yavuulsan gutgeliign ajillagaag l bulah gesen hereg bus uu?! Tegeheer ene bol Hurelsuhiin zahialgaar sain ah Nyamdorj ni orondoo zasah ajiltai bolgoj dee

ӨӨ(139.5.216.37) 2018 оны 12 сарын 24

СЭТГҮҮЛЧИД ГҮТГЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙХ ШИВ.

0  |  0
Top