Санчир гарагийн бүслүүр хорогдож байгааг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

Санчир гарагийг илэрхийлдэг аварга том бүслүүр алгуураар хорогдож байгааг эрдэмтэд тогтоожээ. АНУ-ын Сансар судлалын агентлагийн судалгаагаар ойрын хэдэн сая жилийн хугацаанд огт үгүй болно гэж эмээж буйгаа мэдэгдсэн байна. Хийн аварга том гараг гэгдэх уг гарагийн бүслүүр 100 сая  жилийн өмнөөс эхлэн хорогдож эхэлжээ. Энэ нь орчлон ертөнцийн тухайд асар богино хугацаа гэсэн үг юм. Дөрвөн тэрбум жилийн настай уг аварга гарагийн бүслүүр чухам юунаас болж хорогдож байгааг илүү нарийвчлан судлахаар болжээ.

Эхний таамгаар гарагийн таталцлын хүч алгуур суларч байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн солирын бороо бүслүүрт байдаг жижиг хэлтэрхийнүүдийг мөргөснөөр хорогдож байж ч болно гэх өөр нэг таамаг бий.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.177) 2018 оны 12 сарын 28

SONOJ BAIGAA GARIGIIN GERLEN BURHUUL TSAGIRAG BOLDOG

0  |  0
Top