The Economist: Монгол хүн бүр Приус унадаг

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

Британийн алдарт The Economist сэтгүүлд монголчуудын автомашины хэрэглээний талаарх дараах мэдээлэл нийтлэгджээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

 


Хүйтэнд амархан асдаг, шатахуунд хэмнэлттэй, хямд үнэтэй байдаг болохоор энэ машин монголчуудын голлох унаа болжээ. Улаанбаатар хотын гудамжаас гудамжинд Тоёота компанийн Приус маркийн машин хаа сайгүй таарна. Магадгүй энэ талаараа Нью-Йорктой ч төстэй байж болох юм. Дэлхий даяар “эко” гэх нэршил мандаж байх хооронд Монголын нийслэлд уг япон тэрэг “гол хэрэглээ” болж байна.

 

Хэрэв уншигч та Сүхбаатарын талбайгаас гар өргөөд машинд суувал энэ нь Приус байна. Приусны цонхоор эргээд харахад мөн л Приус харагдана. АНУ-ын худалдааны тайлан мэдээнд дурьдсанаар Монгол Улсын автомашины импортын 60 гаруй хувийг гибрид машин эзэлдэг байна. Гэсэн хэдий ч хувь заяаны шоглоомоор Улаанбаатар хот агаарын бохирдол хамгийн өндөртэй хотын нэг.

Улаанбаатар хотод шатахууны үнэ өндөр байдаг учраас шатахуун бага зарцуулдаг, асалт хурдан, хямд үнэтэй машин хэрэглэгчдийн эрэлтэд нийцдэг. “Улаанбаатар пост” сонины мэдээлснээр тус улсад нэг Приус авахад ердөө 2000 ам.доллар л хэрэгтэй байдаг аж. Гэхдээ Монгол Улсад ихэвчлэн өмнө нь ашиглаж байсан насжилт өндөртэй машин импортоор ирдэг гэх судалгаа бий. Өвлийн цагт агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давдаг Улаанбаатар хотын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас нь цахилгаан болон гибрид автомашины татварыг тал бүрээр хөнгөлөх зэрэг олон арга хэмжээг авчээ. Гэвч насжилт өндөртэй, өмнө нь ашиглагдаж байсан автомашин импортоор ирдэг тул агаар бохирдуулсны төлбөр гэгчийг авдаг байна.

Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг. Харин Приус автомашины асалт хурдан байдаг. Энэ нь Приус голлох машин болох нэг үндэс болжээ. Хэдийгээр Приус цахилгаан болон бензин хосолмол машин ч гэсэн ихэнх монголчууд цахилгааныг нь ашигладаггүй, шатахуун хэрэглэдэг нь бас гашуун үнэн юм.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
New York medej bgaa(66.181.184.23) 2025 оны 03 сарын 13

Prius sain mashin. Avaart ih orj bgaa ni unrn. Gehdee ene ni prius muu mashin bolohoor, prius unadag humuus teneg bolohoor avaart ih orood bgaa yum bish. Prius olon bolohoor l ter. Land olon bsan bol mun l avaart ih orj bgaa. Avaar hiij bgaa joloich nar 99.9 huvi ni mongolchuud bgaatai l adil. Uuniig oilgohgui, prius muu mashin gej bgaa bol 10 jildee muu surdag bsan, magadlaliin onol gej tui ch medehgui mal gesen l ug.

1  |  0
Үнэн(202.9.45.144) 2025 оны 03 сарын 13

Өмнө нь манай ядуу хүмүүс эксел унадаг байсан бол одоо приус болсон. Энэ олон приус ядуурал их байгааг илтгэж байгаа хэрэг. Тэгээд л хямд машинаа унаад л халтвараа хийн замыг түгжрээгээд, орой нь хашаандаа очин нгүүрсээ түлж агаараа бохирдуулаад л амьдраад байж дээ Монголчууд.

1  |  0
зээээ(66.181.176.192) 2025 оны 03 сарын 13

Яагаад гэвэл Приус чинь Монголын нийгмийн захиалгад ганц таарсан Зардал багатай Хотын Гэр амьдралд нийцсэн унаа шуу дээ?! Санамсар болгоомжтой яарч сандралгуй хеделгеений дурмээ мердеед Зам гарахад болох л Машин штээ ! Ядарсан нэгэн Талхны менгее цуглуулж ч бгаа штээ !

1  |  0
zochin(139.5.217.122) 2025 оны 03 сарын 13

японы хог

1  |  0
ард түмэн(139.5.217.122) 2025 оны 03 сарын 13

приус унасан эзэндээ нэлгүй шууд мөргөлдөхөд эзэн хүн өөрөө л улаан махан биеэрээ л мөргөлдөж хүчээ үзнэ дээ японы хог лээр хаях машин монголд ирж булшлагдаж бна энийг хилээр оруулахыг хориглох хэрэгтэй

1  |  0
зочин(139.5.217.122) 2025 оны 03 сарын 13

оркуудын унадаг унаа энийг унасан хүмүүс дандаа аваар осол хийдэг зай л байвал хамраа шургуулдаг панерэн машин ш дээ ямар ч төмөр рам гэж бхгүй хамгийн хөнгөхөн жинтэй 30 секундэд 1 приус үйлдвэрлэдэг гэхээр хэврэгийн дээд хэврэг машин даа

1  |  0
big(122.201.24.83) 2025 оны 03 сарын 13

Zasgiin gazar yadag genee. Nodnin Prius-nii tatvariig nemj shatahuun importlogchid bolon Orosuudad buyan bolson shig sanagdana.

1  |  0
Уншигч(78.144.78.188) 2025 оны 03 сарын 13

Би лав прус унудаггүй

1  |  0
prius.20(202.179.27.219) 2025 оны 03 сарын 13

Prius undaggui bol xoxi chini za.

1  |  0
You(66.181.178.52) 2025 оны 03 сарын 13

Bi prius unadaggui.

1  |  0
Top