NOKIA шинэ загвараа танилцууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

Нэгэн цагт гар утасны зах зээлийг тэргүүлж байсан Финландын алдарт NOKIA компани "андройд" үйлдлийн системд суурилсан "Nokia Edge” загвараа худалдаанд гаргахаар болжээ. Санах ой нь 8 гигабайт, Qualcomm Snapdragon 835 үйлдлийн системтэй, 5.7 инч дэлгэцтэй, 2К нягтрал бүхий дэлгэцтэй, 24 мегапикселийн нягтрал бүхий хос камер, 12 мегапиксел бүхий урд камертайгаар худалдаанд гарах аж. Түүнчлэн дэлгэц нь хоёр тал руугаа нумарсан загвартай байгаа нь өрсөлдөгч компаниудын загвараас хоцрохгүй байхыг илэрхийлсэн гэж мэдэгджээ.

Одоогоор чухам хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна. Нэр нь тодорхойгүй эх сурвалжийн мэдээллээр Энэтхэгийн зах зээлд энэ долоо хоногийн сүүлээр худалдаанд гарна гэж байгаа ч компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Ижил төрлийн бүтээгдэхүүнийг бодвол цэнэглэх хугацаа бага, хэрэглээний зарцуулалт нь 1-2 цагаар илүү гэж системийн хөгжүүлэгчид баталж байгаа аж.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.112.73) 2018 оны 12 сарын 24

finland bhaa boliod udaj bnash dee hytaduud awsan sh dee

0  |  0
Top