Х.Цагаанбаатарын бүдгэрдэггүй стиль

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

Хамгийн стильтэй, өвөрмөц хувцаслалттай тамирчны нэгд зүй ёсоор бичигдэх хүн бол Дэлхийн аварга Х.Цагаанбаатар. Тод өнгө, тэр байтугай цэцэг, навч, хээ, тод өнгөнөөс айлгүй, зоригтой хувцасладаг түүний имидж "Бөртэ чоно" наадам дээр ч бүдгэрсэнгүй. Тэрбээр энэ жилийн "Бөртэ чоно" наадмыг хөтөлсөн бөгөөд хөтлөгчийн албаас нь илүү өмссөн гоёл нь анхаарлын төвд үлдлээ. Угийн уран цэцэн үгтэй, шүлэг найраг сонирхдог гавьяат спортын шилдгүүдийг тодруулах ёслолыг тамирчдаас анх удаа сонгогдон хөтөлсөн нь тохиолдлын хэрэг ч биш байх. Х.Цагаанбаатар баатар ч бас өвөрмөц хослол өмссөн нь санаандгүй сонголт биш биз.

Сонирхуулахад, 2004, 2006, 2009 оны "Бөртэ чоно" наадмын шилдгийн цомыг тэрбээр гурван удаа хүртэж байсан юм.

"Бөртэ чоно" наадмын шилдгүүдийн талаарх мэдээллийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу!


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн үг(112.72.11.117) 2018 оны 12 сарын 25

Эгэ маань гаагуу байгаа.Хотын экс дарга түүний фракци Дамдинцэрэн билүү Жанцка гуйан бүлэгт элсээгүй л байгаасай.

0  |  0
Top