УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан ЖАГСААЛЫН ТАЛААРХ дэлгэрэнгүй мэдээлэл

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

 

УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардаж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Хэрэв УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гарагийн 11:00 цаг гэхэд огцрохгүй бол "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ эдгээр гишүүд мэдэгдсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэрх гишүүдийн байр суурийг хүргэе.


Т.АЮУРСАЙХАН: ОГЦРОХГҮЙ БОЛ ЖАГСААЛ ХИЙНЭ.
100-ГААД ТББ ДЭМЖИЖ ОРОЛЦОНО

-УИХ-ын 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөхийг шаардаад, нэг сарын хугацаа өнгөрч байна. Бид тавьсан шаардлагаа хуулийн дээр байдаг бичигдээгүй ёс суртахууны хэм хэмжээний дагуу гаргаж байгаа. Цаашдаа Монголын төрийн удирдах албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээг ягштал баримталж, аливаа алдаа дутагдал гаргах юм бол ёс зүйн хариуцлагаа сайн дураараа хүлээдэг тогтолцоонд шилжүүлэх замналыг эхлүүлж байна. Үр дүн ч зарим талаар гарч байгаа. Засгийн газрын болон зарим байгууллагын удирдлагууд заавал хуульд заасан үндэслэл шаардахгүйгээр олон нийтийн өмнө хариуцлага алдсан бол хариуцлагаа нэн даруй хүлээдэг болж байгаа. Ёс зүйн хэм хэмжээ мөрддөг болбол төрийн алба хариуцлагатай болно.

УИХ-ын дарга М.Энхболдоос бид ёс зүйн хариуцлага шаардаж байгаа. М.Энхболдыг өөрчлөх ёстой гэж үзсэн 40 гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчмын хугацаанд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа. УИХ-ын дарга албан үүргээсээ чөлөөлөгдөж болдог. Бид хуулийн дагуу шаардлага тавьж байгаа.

2018.12.18-ны өдөр УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж бид Төрийн ордонд “МАНАН бүлэглэлийн эсрэг монгол түмний нэгдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт улс төрийн нам, хөдөлгөөнүүд, иргэд идэвхтэй оролцож, сэтгэгдлээ илэрхийлсэн. Эндээс бид МАНАН гэж юу болохыг тодорхойлсон. МАНАН гэж нам дамнасан бүлэглэл. Гол зорилго нь байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах зорилготой. Шүүх засаглал, хууль хүчний байгууллагыг нэгтгэсэн мафижсан бүтэц юм. Тиймээс энэ дэглэмийг өөрчлөхийн тулд нэр бүхий УИХ-ын гишүүд, эвсэл хөдөлгөөн, намууд тэмцэл өрнүүлж, "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"-ийг үүсгэн байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдрөөс хойш 48 цагийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна. Хэрэв хүлээж авахгүй бол эсэргүүцлийн тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулна. Жагсаалыг 100 орчим ТББ илэрхийлж, гарын үсгээ зураад байна.

***

Л.БОЛД: МОНГОЛЧУУД АА, МОРИНДОО 

-МАНАН бүлэглэлийн хамгийн дээд албан тушаал дээр байгаа, Монголын төрийг барьцаалж байгаа М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах шаардлагыг өгч байна. Бид 48 цагийн хугацаа өгч байна. Энэ хооронд ард түмнийхээ шаардлагыг биелүүлж, Монголын төрийг гацаанаас гаргах боломж олгохыг УИХ-ын даргаас шаардаж байна. Энэ хугацаа пүрэв гарагийн 11:00 цагт дуусна. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

Ирэх бямба гарагт Монголын үндэсний тусгаар тогтнолын хувьсгалын 107 жилийн ой болно. 1911 оноос хойш монголчууд бид эх орныхоо эзэн байх, ирээдүйгээ өөрсдөө мэддэг байх эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэн. 107 жил тэмцэж байна. Энэ тэмцлийн үргэлжлэл явж байна. 1990 онд бид Сүхбаатарын талбай дээр “Монголчууд аа, мориндоо” гэсэн уриагаа дэвшүүлж, эрх чөлөөгөө олж авсан. Харин өнөөдөр ардчиллын дутагдлыг ашиглаж, 20 гаруй жилийн хугацаанд МАНАН-гийн дэглэм тогтоож, ард түмний өмч хөрөнгийг эрхшээлдээ оруулж, монгол төрийг барьцаанд оруулсан нөхцөл байдал үүсээд байна. МАНАН бол гадны түрэмгийлэгчид. МАНАН гэдэг бол дээрэмчид. МАНАН бол Монголын төрийг барьцаалагчид. Үүний эсрэг монгол хүн болгон тэмцэх ёстой. 1990 онд байгуулсан ардчиллынхаа зарчимд нийцүүлэн тэмцэхийг уриалж байна. Энэ бол Монголын ард түмэн эх орондоо эзэн суух хувьсгал байх болно. Энэ бол та бидний ялалт байх болно. Монголчууд аа, мориндоо!

***

Ж.БАТЗАНДАН: МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН БООЛ БАЙХ ЭСЭХЭЭ
ШИЙДЭХ ҮЕ ИРЛЭЭ!

-Пүрэв гарагийн 11:00 цагт жагсаал, цуглаан зохион байгуулахын тулд бид холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулахаар цагдаагийн удирдлага, тагнуулын байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзаж, жагсаал цуглаанд оролцогсдын эрхийг хангах талаар ярилцаж байгаа. Пүрэв гарагт болох жагсаал бол тайван жагсаал байх болно. Жагсаалыг үймээн самуун болгох зорилготой МАНАН бүлэглэлийн хатгаасанд автахгүй байхыг иргэдээсээ хүсч байна.

Бидний хувьд өнөөдөр МАНАН бүлэглэлийн боол нь байх уу, эх орондоо эзэн нь байх уу гэдэг сонголт ирээд байна. Гадныхантай нийлсэн МАНАН бүлэглэл монголчуудыг боолчилж байна.

Монголын багш, эмч нар бүтэн сар ажиллаад, барууны орнуудын өдрийн цалинг авч байна. Үүнийг хөдөлмөрийн мөлжлөг гэдэг. МАНАН бүлэглэл 28 жилийн турш колоничлолыг бий болгосон. МАНАН бүлэглэлийн нэг хүний мэдэлд гурван банк байна. Өнөөдөр банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүү 30-60 хувьтай байна. Манжийн үед банкны хүү 6 хувьтай байсан юм шүү. МАНАН бүлэглэлийн бий болгосон санхүүгийн мөлжлөгийн эсрэг монголчууд тэмцэх цаг нь болсон. МАНАН бүлэглэлийн бий болгосон бузар системийн эсрэг бид нэгдэх цаг болсон. Өнөөдөр УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн тэмцэж байгаа тэмцэл бол хувьсгалт тэмцэл юм. Эх орноо аврах тэмцэл юм. МАНАН бүлэглэл Монголыг тонон дээрэмдэж байхад эх орончид нам харгалзахгүйгээр нэгдэж байна. Энэ жагсаал бол Монголын эх орончдын жагсаал юм. Монголын эх орончдыг жагсаалд уриалж байна. МАНАН дэглэмийн эсрэг монголчууд олуулаа гэдгийг харуулъя.

***

Х.НЯМБААТАР: 40 ХҮНИЙ САНАЛЫН ЭРХ НЭГ ХҮНИЙ
САНАЛЫН ЭРХИЙГ ДАВАХГҮЙ

-УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж, энэ шаардлагыг биелүүлэхгүй байгаагаас болж төрийн үйл ажиллагаа бүтэн сар гацаад байна. Үндсэн хуулийн 1.6-д монгол төр ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх гэсэн зургаан зарчмыг баримтлах ёстой гэж заасан. Өнөөдөр энэ зарчмууд зөрчигдөж байгаа нь үнэн. УИХ-ыг 76 тойрогт хувааж, бүгд ард түмнийг төлөөлөх эрхийг Үндсэн хуулиар олгосон. Тэгэхээр 40 хүний саналын эрх нэг хүний саналын эрхийг давахгүй байна.

Нэг хүний суудлын үнэ цэнэтэй хууль тогтоох дээд байгууллага дэлхийн хаана ч байхгүй. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын дарга Ерөнхийлөгчөөс илүү бат бөх суудлын эзэн болсон. Тиймээс үе үеийн намын дарга нар УИХ-ын дарга болохоор зүтгэж ирсэн. Үүнийг бид засаж залруулахаар тэмцэж байна.

МАНАН гэдэг дэглэмийн бас нэг хамгаалагч нь Үндсэн хуулийн Цэц болчихоод байна. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Цэцэд явуулсан. Цэц онцгой журмаар асуудлыг хэлэлцэх ёстой байтал өнөөдрийг хүртэл төрийн үйл ажиллагааг гацааж байна. МАНАН бүлэглэлийнхээ хамгаалагчдад зориулсан шийдвэрийг долоо хоногийн дотор гаргадаг. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтыг улираан томилох шийдвэрийг цэц долоо хоногт гаргасан. Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар түүхэндээ анх удаа иргэний нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан. Өнөөдөр цэц энэ асуудлыг долоо хоногийн дотор шийдээд өгчих боломжит хугацаа хэдийнэ өнгөрөөд байна. Эзэндээ үйлчилдэг төрийн тогтолцооны эсрэг бидний хүч мөхөстөж байгаа учраас иргэдтэйгээ хамтдаа зогсч, тэмцэл явуулах шаардлага тулгарч ирээд байна.

***

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НЭГ АЛБАН ТУШААЛТАНД БУУЖ ӨГДӨГ
АРД ТҮМЭН БАЙЖ БОЛОХГҮЙ

-Нэг албан тушаалтанд буугаад өгчихдөг ард түмэн байж болохгүй. Илэрхий авлигын хэрэгт буугаад өгчихдөг шударга ёс гэж байж болохгүй. Үйл явдал өрнөж, олон үнэн харагдаж эхэллээ. 60 тэрбумын хэргийг эвлүүлэг гээд хаачихсан байсан шүү дээ. Одоо бол энэ нь эвлүүлэг биш, харин хэрэгжээгүй гэж байна. Ингээд яваад байвал энэ систем хэрэгжсэн болох байх. М.Энхболд 60 тэрбумын асуудал ярьсан бичлэгт байсан гэдэг нь л өөрөө энэ хүн огцроход хангалттай үндэслэл болно. Бид үүнийг л яриад байгаа юм. Бид арга буюу ийм тэмцэлд хамтдаа орох боллоо. Бид энэ удаад үгүй гэж хэлэхгүй бол энэ систем улам хүчирхэгжинэ. Тийм учраас бид тэмцлийн бүх хэлбэрийг шат дараалан авч ирсэн. Харин өнөөдөр ард түмэндээ хандаж байна. Энэ удаагийн тэмцэл бол хоол идэнгээ шүүмжлэх тэмцэл биш. Энэ бол сошиалд сэтгэгдэл бичих тэмцэл биш. Бид шинэ нийгэм рүү явах ёстой. Эрх чөлөөгөө эдлэх ёстой. Цаашдаа аль нэг авлигын хэрэгт орооцолдсон хүн албан тушаалтайгаа зууралдаж болохгүй гэдгийг ойлгуулах ёстой. Ингэж байж сайн засаглал руу явна. Ингэж байж бид даварсан авлигачдад үгүй гэж хэлдэг болно. Бид бууж өгч болохгүй. Бид өрөвдөж болохгүй. Бид шантарч болохгүй.

УИХ-ын 40 гишүүн нэгдэж, цаашид ажиллах боломжгүй гээд байхад албан тушаалаа өгөхгүй гээд гэдийсээр байгаа нь цаана нь ямар их эрх ашиг байгааг харуулж байна. Намын Бага хурлаар Ерөнхий сайд “Хэрэв нам доторх хагарал гэж үзэж байгаа бол хамт ажлаа өгье” гэж хэлсэн. Ийм үед “Үгүй” гэж хэлдэг ямар том эрх ашиг вэ? Энэ бөглөө бүлт үсэрвэл олон хүн шоронд орох эрсдэл байгаа. Үүнийг бид МАНАН мөлжлөгийн систем гэж нэрлээд байгаа юм. Яагад бид бүртгэлгүй нүүрс зарж баяжсан, татвар төлдөггүй луйварчдыг өршөөж явах юм бэ? Бид тэмцэж байж системийн гажуудлыг засах болно. Одоо бид эв санаагаа нэгтгэж, тэмцэж чаддаг ардчилсан Монгол Улсын иргэн гэдгээ харуулах цаг үе ирээд байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard tumen(75.86.79.22) 2018 оны 12 сарын 26

Mongolchuudaa bostsgooe! Darlagdsan ard tumen bid MANAN-n boolchloloos saltsgaya.

0  |  0
Mongolchuud(75.86.79.22) 2018 оны 12 сарын 26

монгол залуусыг хүн-чоно болгосон гадны гар хөл бологч эрлийз хурлийз манангийнхан зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүлж бна ,манай хэвлэл мэдээлэлийнхэнч бас их дэм болж бна , сэрцгээ монголчуудаа ,3-н мэлмийгээ нээ, холыг хар 2-г бод ,ааваас үнэтэй ариун зүйл гэж бдаг ээжээс үнэтэй эгэл юм гэж бдаг,энэ биенээс үнэтэй эх орон гэж байдаг юм шүү

0  |  0
Amar (122.201.24.131) 2018 оны 12 сарын 25

Ene hediig demjij bnaa talbai deer jagsaal bolhod n ochinoo hvmvvse ochiooroi Ene mu ogor hujaag zailuulyaa

0  |  0
zochin(66.181.190.52) 2018 оны 12 сарын 25

Demjij bna aa zaluusaa.odoo tsag ni bolsoon. odoo l bosohgui bol hezee ch ard tumen bosohgui tsaashlah tusam mongolchuud haranhui yaduu.nedheen tugruguur,talhnii munguur sanalaa hudalddag bolnoo odoo joohon seruun baigaa deeree hudluh heregtei.harin jagsaal deeree ta nar eldev huchirhiilel gargahiig oroldoj bui hun bol /./manangiin taliin uduun hatgagch uimuulegch// shuu gej alban esoor zarlaarai. tegehgui bol yag 7 sariin 1 shig yum bolgochih viiii.anhaaraarai zaluusaa.............

0  |  0
tvmen olon(202.9.45.95) 2018 оны 12 сарын 25

zaluusiig maani turiin svld urshuug

0  |  0
Долир, ойр нүдэт.,,(202.9.43.90) 2018 оны 12 сарын 25

Хуулиа мэдкү нусан бурантаг суганы үс бөгс долоогчид цүнх баригчид бацаанууд юүхэв дэ. Та нар хэзээ ийм ард түмэн шударга ёс яридаг болчоов. Та нарт женко өдөөн хатгаж их мөнгө өгч хөдөлгөж бгааг чинь мэдэж бгашдэ. Ичээч !!!!

0  |  0
зочин(202.9.44.108) 2018 оны 12 сарын 25

Та нар ард түмэн юм уу? Та нарыг эсэргүүцсэн ард түмний жагсаал болохгүй юм байхдаа Талбай дүүрнэ дээ

0  |  0
Иргэн(103.229.120.85) 2018 оны 12 сарын 25

Энэ хэдийн мэдрэлнь цоо эрүүл биш дэг шүү

0  |  0
Иргэн(103.229.120.224) 2018 оны 12 сарын 25

Энэ жаахан боломжоо бүү алдаарай, маш олуулаа очицгооё. Гишүүд маань иргэд бидэндээ эцсийн найдвараа тавьж байгаа байхаа. Дэмжиж байгаагаа харуулдаг цаг шүү.

0  |  0
Зочин(75.82.11.181) 2018 оны 12 сарын 25

Энх60лд 60 тэрбум эвлуулэг, би тийм ярианд суугаагуй гэж Албан есоор мэдэгдчихээд дараа нь тийм яриа болсон гэхдээ хэрэгжээгуй гэж худлаа хэлсэн нь огцроход хангалттай

0  |  0
ДУР ЭЗНЭЭ ГОЛОХГҮЙ(182.160.40.193) 2018 оны 12 сарын 25

ХАЧИН 5 БААГИЙД ТӨРӨӨ ӨГӨХ ҮҮ?ХАРАВААС НУСГАЙНУУД.

0  |  0
Зочин (103.80.210.56) 2018 оны 12 сарын 25

Хөөе чи өөрийнхөө эрх чөлөөг л эрхэмлэж байгаа бол юун хэвтэх очиж жагсаалд оролц за.

0  |  0
ЗОЧИН(202.179.31.125) 2018 оны 12 сарын 25

ПҮРЭВ ГАРИГТ ЭЭЛЖГҮЙ ТААРЧ БАЙГАА САЙХАН ТАРГАН ҮХРИЙН МАХ ИДСЭН ШИГЭЭ ЖАГСААЛ ХАРЖ ХЭВТИЙ

0  |  0
зочин(202.9.43.127) 2018 оны 12 сарын 25

одоо нэг зөвюм хийх нь. солонгсоос туршлага авна гэдэг чинь тэр харвардийн онол монголд таарахгүй.

0  |  0
зочин(202.9.43.127) 2018 оны 12 сарын 25

энэ энхболд руу дайрдаг нь нэг л учиртай болов. эсүхүл их идсэн хүн байх. лав уб-т газар их зарсан гэдэг юм билээ. үнэхээр 60 тэрбумтай холбоотой бол эх орноосоо урвагч мөн. яг гэмтэн юм бол яагаад шууд мөрдөнд хийхгүй байна. их сониноо. уих-ын гишүүдэд халдаж болохгүй хууль байдаг бол хүн бүхэн гишүүн болох гэж улайрдаг зөвөө. хууль тогтоох том аппарат байна. энэ л нэг бишээ. бие бищэсээ ичих шиг болно. энэ хэдийг хараад.

0  |  0
зочин(66.181.191.93) 2018 оны 12 сарын 25

Энэ Нямбаатар гэж нэг далдагануур бас юу ч вэ дээ.Дандаа үл бүтэх хулгайчууд

0  |  0
Иргэн (202.179.24.99) 2018 оны 12 сарын 25

Монголчууд хэдийн мориндоо мордсон харин улиг болсон, ууж иддэг бугд адилхан та наргуйгээр шуу!

0  |  0
DARVIN (202.55.180.58) 2018 оны 12 сарын 25

AVILAGACHINTAI HAMT AJILLAH UMUU ECTOI HONI CHNOTOI HEZEECH NIILEHGUI BAIHAA

0  |  0
зоён(202.9.42.24) 2018 оны 12 сарын 25

Энэ хэдэн балай ажлаа хийгээч

0  |  0
Top