Компьютер тоглож олсон 1.3 сая ам.доллароо хандивлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

АНУ-ын Небраска мужийн Омаха хотын орших суугч Бенжамин Лупо “Fortnite” тоглоомоор олсон 1.3 сая ам.доллароо Гэгээн Жюдийн хүүхдийн эмнэлэгт хандивлажээ. Тэрээр энэ сарын 22-23-ны өдөр тус тоглоомыг тоглож буй шууд бичлэгээ цахим хуудаснаа байршуулж, 600 мянган ам.доллар олсноо мөн хандивласан байна. Бенжамин Лупо цахим ертөнцөд  Др.Лупо нэрээр тоглодог бөгөөд 2018 оны турш нийтдээ 1.3 сая ам.доллар хандивласан нь энэ болсон юм.

“Энэ зөвхөн миний үйл хэрэг биш. Цахим ертөнцөд энэ тоглоомыг тоглодог сайхан сэтгэлтэй хүмүүс олон бий. Энэ жилийн турш нийт 100 гаруй тоглогч надтай нэгдэж, энэ хэмжээний хандив цуглуулж чадсан” гэж Бенжамин Лупо ярьжээ.

Түүнийг дагагчид тоглоомын явцад зэвсэг болон амиа алддаг бөгөөд чухам хэмжээ нь ямар байхаас шалтгаалан нэгжийг 100-1000 ам.доллароор үнэлсэн байна. Гэгээн Жюдийн хүүхдийн эмнэлэг түүнийг эмнэлгийн хүндэт самбарт байршуулан, зүрхний гажиг засах нэг тасгаа түүний нэрээр нэрлэхээр болжээ. Бенжамин Лупо 2019 онд ч хандив цуглуулж, хүүхдийн эмнэлэгт хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.210) 2018 оны 12 сарын 25

Tiim shv tsaanaasaa l tordog bh

0  |  0
Abcd(66.181.182.160) 2018 оны 12 сарын 25

Iim h umuus zugeer l tsaanaasaa tordgiin bna doo

0  |  0
Top