Ноттингхам дахь Монгол сургуулийн ”Үсэглэлийн баяр” боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

 

Британи дахь монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёлоо өвлүүлэх зорилготой Монгол хэлний сургалтын төвүүд Лондон, Манчестер, Ноттингхам зэрэг хотуудад үйл ажиллагаа явуулдаг. Ноттингхам дахь Монгол сургуулийн хүүхдүүд 2018 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэж, эцэг эх, багш нартаа сурсан эрдмээ танилцууллаа.

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга “Үсэглэлийн баяр”-т оролцож, монгол хүүхдүүдийн төрөлх хэл, өв соёлоо суралцаж буй үйл явцтай танилцан тэдэнд сурлагын өндөр амжилт хүслээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top