БАЙР СУУРЬ: Иргэний хөдөлгөөнүүд М.Энхболдыг огцруулах тэмцэлд нэгдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардаж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийсэн билээ. Хэрэв УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гарагийн 11:00 цаг гэхэд огцрохгүй бол "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ эдгээр гишүүд мэдэгдсэн. Тэгвэл дээрх гишүүдийн тэмцлийг дэмжиж төрийн бус байгууллагууд нэгдэхээ мэдэгдээд байна.


Манжийн дарлалаас гарч чадсан юм чинь МАНАН-гийн дарлалаас гарч чадна


 "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр:

-Бид М.Энхболд гэдэг хүнийг огцруулаад оронд нь өөр хүн тавих талаар яриагүй. МАНАН гэдэг дэглэм үүссэн цаг нь 1996-2000 он. МАНАН дэглэм өнөөдөр газар доорх баялгаа харийнханд өгч дуусчихлаа. Монголчууд бид утаандаа угаартаж үхэх, унаагаа хүлээгээд хөлдөж үхэх байдалд орчихлоо. МАНАН дэглэмийн эсрэг УИХ-ын гишүүдийн олонх нь тэмцэж байгаад баяртай байна. МАНАН дэглэмийн толгойлогч нь М.Энхболд учраас түүнийг огцруулаад МАНАН-гийн бүх хүнд хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Өнөөдөр 1990 он шиг ард түмэн хувь заяагаа шийдвэрлэх хариуцлагатай үед ирээд байна. Тийм учраас ард иргэн болгон үүрэг хариуцлагаа ухамсарлан цуглаанаа дэмжихийг уриалж байна. Өнөөдөр М.Энхболдыг огцрохыг шаардаж болох бүх субъект шаардлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намынх нь Бага хурал, УИХ-ын 40 гишүүн шаардлаа. Төрийн бус байгууллагууд шаардаж байна. Ард түмэн ч шаардаж байгаа. Гэтэл энэ хүн ард түмнээс хүчтэй гэж ойлгоод байх шиг байна. Огцор гэж шаардаад байхад байгаад байгаа нь хууль бусаар төрийн эрх авах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаагийн илрэл. Ингээд маргааш болох цуглаандаа ирэхийг урьж байна. Бүгд хүчээ нийлүүлээд энэ хүнийг суга татах мөч ойрхон байна. Манжийн дарлалаас гарч чадсан юм чинь МАНАН-гийн дарлалаас гарч чадна гэж уриалмаар байна.

 ***

Бид МАНАН-гийн дэглэмийг нурааж чадна


 АТОЗ-ийн зохицуулагч Д.Цогтбаатар:

-Монголын улс төр болон төрийн засаглалд маш хүнд байдал үүсээд байна. Энэ бүхэн М.Энхболдоос шалтгаалж байна. Бид УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Монголын түүхэнд төрд алдаа гаргасан албан тушаалтнуудад арга хэмжээ авч үзсэнгүй. Тэднийг огцруулж байсангүй. Ийм л түүхтэй амьдарч ирлээ. Гэхдээ бидний өвөг дээдэс шударга бустай тэмцэж улс орноо аварч явсан. Тиймээс хууль бусаар төрийн эрх мэдлийг авахыг хориглоно гээд Үндсэн хуулиндаа заачихсан. Тэгвэл 60 тэрбум төгрөгөөр төрийн эрхийг авах гэсэн системийн үүднээс 2016 оны сонгуулийн үр дүн гарсан гэж үзэж байна. Хэрэв үнэхээр шударга шүүх байдаг бол энэ асуудал шийдэгдэх бүрэн боломж байгаа. Тиймээс хэн нэгэн эзэнд үйлчилсэн хариуцлагагүй нийгмийг эрх мэдэлд хүрсэн хүмүүс хийж байна. Аливаа улс орныг хүчгүй болгохын тулд эрх мэдэлд хүрсэн хүмүүсийг нь ашигладаг юм байна. Тэр хүн нь ашиглагдаад байна. Бид Үндсэн хуулиндаа газрын баялаг ард түмний мэдэлд байна гээд заачихсан боловч монголчууд баялгаа эзэмшиж чадахгүй байна. Хэдхэн төрийн өндөр албанд очсон хүмүүс хууль бусаар гадаадын оффшор дансанд байрлуулчихаад байна. Монголын 3 сая иргэн эдийн засгийн хэлмэгдүүлэлтэд өртөж байна. Тиймээс АТОЗ-өөс тогтсон системийг нураах үйлсэд нэгдэж байна. Маргааш болох тэмцэлд ард нийтээрээ идэвхтэй оролцоорой. Бүгд оролцож чадвал бид энэ дэглэмийг нурааж чадна.

***

Цуглаандаа дулаан хувцсаа өмсөөд, дулаан сэтгэлээ өвөртлөөд ирээрэй


"Ардын эрхт  түр хурлын төлөө" ТББ-ын тэргүүн Б.Пүрэвдорж:

-Төрд олон жил нүүрлэсэн идээ бээр хагарч байна. 2000 онд шинэ Үндсэн хуулийг дордуулснаас хойш улс төр буглаж эхэлсэн. Улс орныг яаж самарч, түмэн олноо яаж чирэгдүүлж болдгийг өнгөрсөн хугацаанд харуулж чадлаа. Үүнээс гарах эхний алхам нь муу хүмүүсээс салах. Цаашдаа Үндсэн хуулиа сайжруулж хариуцлагатай, хяналттай дээд, доод танхимтай болох ёстой. Тиймээс маргааш болох жагсаал цуглаанд дулаан хувцсаа өмсөөд, дулаан сэтгэлээ өвөртлөөд ирэхийг урьж байна. Хууль хяналтын байгууллагууд иргэдээ хамгаалах ёстой. Тиймээс жагсаал цуглааныг цагдаа нар зохицуулахад тусална гэдэгт итгэж байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dAngaa(202.55.180.58) 2018 оны 12 сарын 27

ene mee enhbold henii gar hol bolj Mongolchuud bidniig gadnii baychuudiin zolioc bolgoh gej bn be alivaa uil her hemjeetei odoo mee enhbold elbegdorjiin mafiin hongil nurj bn

0  |  0
darvin (202.55.180.58) 2018 оны 12 сарын 27

Hooe ard tumeen ene Eronhiilogch maani yagaad ene hund hetsuu haana bn be tag duugui baih ulc ornii ev negdliin beleg temdeg auvlgui baidliin terguun haashaa alga bolchihovoo odoo l ard tumendee amlacan amlaltaddaa hureh tsag acui bucuu

0  |  0
Иргэн(139.5.217.144) 2018 оны 12 сарын 26

Төрийн бус байгууллага нэртэй биеэ үнэлэгчид та бүхнийг хөхөө өвлийн хүйтэнд яг дагаж харагдаач?! Ард түмнээр даажигнадагаа болих хэрэгтэй?! Жинхэнэ МАНАН үүсчээ?! Бтд очихгүй ээ?! Бүү горьд?! Хагдыг чинь харнаа?!

0  |  0
Ах(202.9.42.227) 2018 оны 12 сарын 26

Та нар холбооны гишүүдийн эрх ашигийг хамгаална гэдэг, одоо гишүүдээ олигтойхон цуглуулаад өгөөрэй

0  |  0
тоо(202.9.42.24) 2018 оны 12 сарын 26

Яг манангаа баталчаад энгэж энгэж энэ ийм гээд нотолчоод олон түмэнд мэдэгдээд гарцаагүй болгоод жагсахаас бишш худлаа бие биеээ хөөргөөд шоудаад мөнгөөр жагсдаг нэр зүүдэг биздээ итгэл алга худтаа хөөргөн юмс

0  |  0
Зочин (150.129.140.139) 2018 оны 12 сарын 26

Идээ бээр үүдийг хагалах цаг нь болсон.

0  |  0
Zuv(172.58.43.110) 2018 оны 12 сарын 26

Zuv zuv

0  |  0
Top