Үндсэн хуулийн цэцэд М.Энхболд ч найдаж, ард түмэн ч найдаж...

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулах шаардлагыг хэлэлцэж, дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд албан бичиг хүргүүлсэн. Тиймээс байнгын хороог хуралдаж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй хэмээн Дэд дарга Л.Энх-Амгаланд /2018.12.14/ алхаа шилжүүлээд гарсан билээ.

Харин хуваарь ёсоор Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан ч байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ асуудлыг хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн /2012.12.25/ байр суурийг илэрхийлсэн. Суудалтайгаа зууралдаж буй М.Энхболд ч эрх биш энэ хуулийн гаргалгааг мэдэж байсан учраас асуудлыг байнгын хороо руу шилжүүлж цаг хожсон байж таарна.

Учир нь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хэлэлцэх хоёр төрлийн дэг байдаг аж. Нэгдүгээрт, УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлт гаргахын тулд УИХ-ын тухай хуулийн 10.2-д заасан таван үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Хоёрдугаарт, УИХ-ын даргыг огцруулах, эргүүлэн татах дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлтээ гаргахын тулд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай аж. Ингэхээр төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан ч суудалдаа үхэлдэн зууралдаж буй М.Энхболдыг огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдэх гарц үлдэж байна.

Төрийн ордонд өөрийнх нь удирдаж байгаа УИХ-ын гишүүдийн тал илүү хувь нь эсэргүүцэж, Төрийн ордны гадна талд иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд бултаараа М.Энхболдыг огцруулахаар тэмцэж байхад хууль зүйн үндэслэл байхгүй хэмээн тас гэдийж байгаа нь ямар нэгэн хүчин зүйлд найдаж байна гэсэн үг. Нөгөө талаар Үндсэн хуулийн цэцэд М.Энхболдын гар хөл байгаа хэмээн хардаж байгаа тал ч бий. Өнөөдөр Үндсэн хуулийн цэц нь Д.Одбаяр даргатайгаар Н.Чинбат, Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Ганзориг, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Ш.Солонго нар ажиллаж байна.

Үндсэн хуулийн 65.1 дүгээрт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурвын Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ-ын дарга, гурвыг нь Улсын дээд шүүхээс томилно” гэсэн заалт байдаг аж. Ямартай ч өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгаас Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гурван хүнийг санал болгон оруулсан бол УИХ-ын дарга М.Энхболдоос Ш.Солонгыг санал болгон оруулсан юм. Цэцийн даргаар 2017 оны зургаадугаар сард томилогдсон Д.Одбаярын угшил, гишүүнчлэл гээд олон талаас нь харахад яах аргагүй М.Энхболдын хүн гэж болно. Түүнийг Цэцийн даргад зүтгүүлэхэд нөлөөлсөн ч гэж үздэг. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн гурван хүн бол АН-ын угшилтай, тэр тусмаа ТӨХ Ц.Нанзаддорж гэхээр чухам хаана ямар дуулиан тарих вэ гэдэг нь тодорхой.

Цэцийн бүрэлдэхүүнд Д.Солонго, Ш.Цогтоо нарыг 2013 онд Дээд шүүхийн зөвлөлөөс оруулж ирсэн гишүүд гэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрт үл хамаарах гэж ойлгож болох. Гэхдээ Ш.Цогтоо нь 1996-2001 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга, 2013 оноос “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан гэхээр АН-ыг засаглах үед чамгүй хөрөнгөлөг газарт албан тушаал хашиж байсныг анзаарахгүй өнгөрч болохгүй. Харин Д.Солонго нь 1983 онд Москвагийн их сургууль төгссөн цагаас хойш МУИС-д чиглэлээрээ ажиллаж байсан гэхээр эрдэм номын мөр хөөсөн харьцангуй академик түвшний, улстөрд хутгалдаагүй гэж болох талтай.

Цэцийн бүрэлдэхүүнд байх Н.Чинбат нь 2017 оны зургаадугаар сард Цэцийн даргаар ажиллаж асан нэрт хуульч Ж.Амарсанааг хугацаанаас нь өмнө чөлөөлж оруулж ирсэн гэхээр тодорхой зорилготой нь гарцаагүй. Тухайн үед Цэцийн дарга асан Ж.Амарсанаа “Намайг улс төрийн шийдвэр биелүүлээгүй гэж чөлөөлсөн" хэмээсэн нь ч нэгийг хэлэх байх. Түүний хувьд 2016 онд Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байгаад тус оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан М.Энхболдын хүн хэмээдэг. Тодотгож хэлбэл, М.Энхболдын улаан хамгаалагч С.Бямбацогтыг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад зөвлөх нь байжээ гэхээр ойлгомжтой.

Энэ зургаас харвал, УИХ-ын дарга М.Энхболдын гэх Цэцийн дарга Д.Одбаяр, Н.Чинбат, Ш.Солонго нарын хувьд санал оруулж томилсон УИХ-ын даргынхаа эсрэг явахгүй нь ойлгомжтой. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал оруулж томилсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нар бол байр суурь нь хаашаа ч ганхахгүй гэсэн үг. Харин Дээд шүүхээс орж ирсэн Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Ганзориг нарын хувьд дундын байрлалд байгаа ч Д.Ганзориг нь М.Энхболдын талд байр сууриа илэрхийлнэ гэдгийг эх сурвалж хэлж байна.

Тэгэхээр хууль бус үйлдлээ үл зөвшөөрөн суудалтайгаа зууралдаж байгаа М.Энхболд Үндсэн хуулийн цэцэд найдаж суугааг үгүйсгэхгүй. Энэ хэрээр шударга ёсыг тогтоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн, Төрийн түшээд, ард түмэн ч Үндсэн хуулийн цэцдээ итгэж суугаа нь ойлгомжтой. Шүүх хяналтын бүхий л шатны шийдвэрийг хянах, шийдвэрлэх үүрэг бүхий ганц байгууллага бол Үндсэн хуулийн цэц, "Цэцийн дээр хөх тэнгэр л бий" гэлцдэг. Тэгэхээр Цэцийн дээр М.Энхболд гараад суучихаагүй, хөх Монголын хөх тэнгэр байгааг гэдэгт л найдая.

С.УУГАНБАЯР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (64.119.16.193) 2018 оны 12 сарын 28

Tsetsiin deer enhbold bish huh tenger l baih estoi shvv.

0  |  0
Зочин(122.201.23.210) 2018 оны 12 сарын 28

Солонго нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт дэд даргаар олон жил ажилласан халагдаад буцаж суудалдаа заларч байсан хатагтай бус уу.

0  |  0
зоч(112.72.11.107) 2018 оны 12 сарын 28

цэцийн дээр энколд, лбгдорж бий.

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 28

ӨӨРӨӨ ИХ САЙН МЭДЭХ ЮМ АА . СУУЖ БАЙСАН БОЛОЛТОЙ .

0  |  0
зочин(202.9.43.0) 2018 оны 12 сарын 27

цэцэд суулгасан хүнийхээ ачийг хариулах гээд байдаг бол төсвөөс цалин хангамж бүү өг тэр суулгасан хүн нь тэжээнэ биз ямар юмнийх нь хөх тэнгэр шал инээдтэй байгуулга байна ямарч ажил хийхгүй зүгээр сууж байж ямар удаан хэлцдэг юм бэ өрөгдөл гомдол байхгүй бол хийх ажил байхгүй байдаг монгол улсад нэгхэн байдаг өндөр цалин хангамжтай амралтын газар гэж сууж байсан хүмүүс нь ярьдаг юм байна лээ

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР .

0  |  0
зочин(66.181.177.251) 2018 оны 12 сарын 27

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЭД МЭРГЭЖИЛ ЁС СУРТАХУУНААРАА ШАЛГАРСАН ХҮН ОРДОГГҮЙ НЬ ХЭНД Ч МЭДЭЭЖ. ДАНДАА АРЫН ХААЛГА, УЛС ТӨРИЙН ТАВИЛТУУД. ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ БОЛ ӨӨРСӨДӨД НЬ ГАЙ ТАРИХБИЙ ВИЙ6 ҮҮНИЙГЭЭ ЭРХ БИШ МЭДЭЖ БАЙГАА БИЗ .

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

ҮНЭН ТҮҮХИЙГ ҮЛДЭЭНЭЭ.

0  |  0
Иргэн(103.26.195.54) 2018 оны 12 сарын 27

Үндсэн хуулийн ЦЭЦ!!! Арайч дээ. Ядаж дэлхийгээс ичдэггүй юм уу. Энэ чинь түүх болоод үлдэнэ ш дээ. Хойч үедээ ямар түүх үлдээж байнаа.

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

Хов зөөвөл хошуу чинь зааных шиг урт болно шүү .

0  |  0
дорнод(103.10.23.8) 2018 оны 12 сарын 27

Одбаяр цэвэр Энхболдын хүн. Буяндэлгэр Одбаярын хүн.

0  |  0
Erhemee(94.234.38.180) 2018 оны 12 сарын 27

Mongol uls huuliin humuuseer dutmag yum uu? Ter Undsen Huuliin Tsetsed baigaa Enhboldiin geh humuusiig hamt buulga! Yagaad hatuu shiid gargaj chadahgui bgaa yum be? Yun Solongo, hen hen ch gene uu! Enhboldiigoo umguulj baigaa bol ajilaas ni halj , uur shudarga hun tomil! Yu balairaad yugaa yariad bgaam . Enhboldiin tomilson hun ni Enhbolddoo uilchileh gej ter alband garna gej hezee ch bhgui! Hal hay ter humuusiig

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

ЭНХБОЛД ЯМАР БУРУУ ХЭРЭГ ХИЙЧИХВЭЭ ?

0  |  0
Бат(202.9.42.18) 2018 оны 12 сарын 27

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
иргэн(202.179.25.26) 2018 оны 12 сарын 27

за даа тэгвэл Үндсэн хуулийн Цэцээс лав Ард иргэд нааштай хариу авахгүйн бололтой ҮХЦ бас л МАНАН-чихсан Манарцгаагаад л сууцгааж байгаа юм байна дөө Иргэд олон түмэн ҮХЦ-д лав Найдахааргүй юм байна

0  |  0
Огцороо(112.72.12.9) 2018 оны 12 сарын 27

Тэнгэр гэнэ шүү? ҮХЦ өөрийгөө тэнгэр гэж төсөөлөөд нэг дарга тэнэг нь унаж байгаа ЖИП-ээ хураалгахгүй гэсэндээ тэгэж сулиараад байсын. ҮХЦ-ийн дээр АРД ТҮМЭН БАЙДИЙМАА ХӨӨ УУГАНБАЯРАА. Ард түмэн үгүй бол ҮХЦ гэсэн авилгач нарын гар хөл болсон наад хэдэн новшоор чинь яадгийн.Тийм болохоор одоо ҮХЦ-ийн шийдвэр, хууль энээ тэрээгээр яадгийн.Тэртэй тэргүй эдийн засаг нь, улс орны аюулгүй байдлаа сүйрүүлсэн үхэхдээ таарсан тэр муу ҮХ \үндсэн хууль\-тайгаа арил түй түй

0  |  0
Огцороо(112.72.12.7) 2018 оны 12 сарын 27

Тэнгэр гэнэ шүү? ҮХЦ өөрийгөө тэнгэр гэж төсөөлөөд нэг дарга тэнэг нь унаж байгаа ЖИП-ээ хураалгахгүй гэсэндээ тэгэж сулиараад байсын. ҮХЦ-ийн дээр АРД ТҮМЭН БАЙДИЙМАА ХӨӨ УУГАНБАЯРАА. Ард түмэн үгүй бол ҮХЦ гэсэн авилгач нарын гар хөл болсон наад хэдэн новшоор чинь яадгийн.Тийм болохоор одоо ҮХЦ-ийн шийдвэр, хууль энээ тэрээгээр яадгийн.Тэртэй тэргүй эдийн засаг нь, улс орны аюулгүй байдлаа сүйрүүлсэн үхэхдээ таарсан тэр муу ҮХ \үндсэн хууль\-тайгаа арил түй түй

0  |  0
p(103.212.116.190) 2018 оны 12 сарын 27

mi yaj hudluhuu sain medej bgaa,buuh boloogvi ideh tsadaagvi b,aa gd bhad..suraagvin bish huivaldaj bgaadl idenedee

0  |  0
Zochin(66.181.160.88) 2018 оны 12 сарын 27

Tsets gej dvr isgesen gazar yamaar ch yum

0  |  0
Иргэн(203.91.119.90) 2018 оны 12 сарын 27

ҮХЦ хэний ч хамааралгүй шудрага гэдгээ харуулах л юм бол М.Энхболдыг огцруулах үндэслэл байхгүй гэж үзэхээр байгаа?! Одоо бид харах л үлдлээ?!

0  |  0
Top