Нийслэлийн Цагдаагийн шилдэг ажилтнуудыг 110 сая төгрөгөөр урамшуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Нийслэлийн цагдаагийн газар 2018 оны тайлангийн хурлаа энэ сарын 25-ны өдөр хийсэн. Энэ үеэр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж  тэргүүний ажилтан, хамт олноо шалгаруулсан юм. Хариуцсан нутаг дэвсгэртээ аюулгүй байдлын  индексийн шалгуурыг хангасан шилдэг Цагдаагийн хэлтэс, алба хаагчдыг шалгаруулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 101 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. Тэргүүний хамт олноор Нийтийн хэв журам хамгаалах газар, хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар 6, ажил мэргэжлийн "ШИЛДЭГ" алба хаагчаар 10, оны "ОНЦЛОХ"  гурван  алба хаагчийг шалгаруулан шагнаж урамшуулсан байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top