СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр шатаж, бага насны хоёр хүүхэд амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг айлын гэр шатаж, гурван хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хороонд  шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 11:12 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай очиж, 20 минут ажиллан, галыг унтраасан байна.

Гал түймрийн улмаас тус хаягт оршин суух 69 настай эмэгтэй С, 5-9 насны хоёр хүүхэд нас баржээ. Аврагчид талийгаачдын цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Иймд, иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top