116 дугаар сургуулийн багш, ажилтнууд захирлаа огцруулахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

Ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Энхтуяаг огцруулахыг шаардаж, багш, ажилтнуудынх нь төлөөлөл өнөөдөр (2018.12.27) мэдээлэл хийлээ. 

С.Энхтуяа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан  спортын сайдын  тушаалаар 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус сургуулийн захирлаар томилогдсон ба өмнө нь 2006-2014 онд 166-р сургуулийн захирлаар ажиллаж байжээ.

116 дугаар сургуулийн багш, ажилтнууд Хүний эрхийн үндэсний комисст хандан С.Энхтуяаг багш, ажилтнуудаа үндэслэлгүйгээр ажлаас халж байгаа талаар санал, гомдол хүргүүлсэн бөгөөд тус комиссын шалгалтаар захирал С.Энхтуяаг багш, ажилтан, сурагчдаа айлган сүрдүүлдэг, ажлын байрны дарамт үзүүлдэг, ёс зүйгүй авир,үйлдэл удаа дараа гаргасныг тогтоосон байдаг аж.

116-р сургуулийн багш, ажилтнууд энэ удаа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандан, захирал С.Энхтуяаг ажлаас нь чөлөөлөх, мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй хүнийг захирлаар томилох санал бүхий шаардлага хүргүүлж байгаа ажээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
emch nar(43.228.131.90) 2018 оны 12 сарын 28

3 emnelgiin darga nariig ogcruulmaar baina Naraa gedeg dargancar ooriin mashinaa grajd tavchihaad emch suvilagch nariig zoovorloh estoi mashinaar gertee hurguuldeg gereesee avahuuldagaa bolioch ichdeggui um uu

0  |  0
зочин(77.111.247.133) 2018 оны 12 сарын 28

С.Энхтуяа захирал их олон жил захиралын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. олон жил хэлмэгдэж явсан. ажлаа мэддэг. сэтгэлтэй хүн. ажлыг нь хийлгээчээ

0  |  0
зочин(66.181.160.59) 2018 оны 12 сарын 27

Эрхэм багш нар одоо больбол яасан юм вэ. Багш гэхэд арай ёс зүйгүй аашлах юм аа. Шавь нараасаа ичээч ээ

0  |  0
Top