УИХ-ын дарга өрөөгөө түгжиж, жагсагчид Тамгын газарт шаардлагаа өглөө

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан бичгээ УИХ-ын даргад гардуулахаар Төрийн ордонд ороод байна. Шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нарын долоон гишүүн гардуулахаар УИХ-ын даргын өрөөний гадаа очсон боловч УИХ-ын дарга хаалгаа тайлж өгсөнгүй.

Тиймээс жагсагчид шаардлагаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хүлээлгэн өгсөн юм.

Ц.Цолмон “Шаардлагыг хүлээж авлаа. Монголын төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Албан ёсоор удахгүй хариу өгнө. УИХ-ын дарга яг одоогоор өрөөндөө алга байна. Гэхдээ ордон дотор ажилтай байгаа. Хаалга онгорхой байсан. Энд УИХ-ын даргатай хамт ажилладаг туслах, бие хамгаалагч нар болон цэргийн хүмүүс байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

Шаардлагаа гардуулах үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бид бүх боломжит аргаар тавьж байна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахххх(202.9.44.88) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд өргөдлөө ӨГЬЕ гэжээ... 2018.12.27 ны өдөр 12:46 минут. Төрийн ордон. Л.Энх-Амгалангийн өрөөнд. М.Энхболд: Намын бага хурлын үеэр л би өргөдлөө өгчих байсан юм. Одоо улам л хүнд байдал руу явж байна. /бухимдалтай хэлэв/ Л.Энх-Амгалан: Та тэгж болохгүй. Н.Номтойбаяр: М.Энхболд даргаа эд нар яаж ч чадахгүй. Гүрийсэндээ гүрийсэн нь дээр. Ж.Мөнхбат: Та мэдэж байгаа. Энэ ганцхан таны асуудал бишшдээ. Гадаа -20 хэмийн хүйтэнд талбай дээр хүмүүс ОГЦОР, ОГЦОР гэж шаардаж байхад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд ийм яриа болжээ. Эндээс нэг зүйл маш тодорхой харагдаж байгаа юм. Ер н

1  |  0
хао(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

СААРАЛ ОРДНЫГ ӨӨРИЙН ГЭР ГЭЭД ОЙЛГОЧИХСОН НЭГ МАНГАР ХЯТАД БАЙНАА.

1  |  0
Zochin(99.203.15.129) 2025 оны 03 сарын 13

Ayultai hujaa mongol turiin tolgoid garchee.buudaggui ee.

1  |  0
Болор(46.7.30.230) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд хулгайчаа одоо больчихоочээ.Зайлаад өгөөч.Ингэж түмэн олноороо чамд дургүй байхад яасан цайчихсан хар хулгайч вэ чи.

1  |  0
Зочин(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

ГАРДСАН ЮМ УУ ТЭГЭЭД .

1  |  0
хүүк(103.212.117.62) 2025 оны 03 сарын 13

монгол төрийг завхайруулсан

1  |  0
Зочин(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

ЭНХБОЛД ЯМАР ХЭРЭГ ХИЙЧИХВЭЭ ?

1  |  0
MAN.iin gishuun(202.9.43.173) 2025 оны 03 сарын 13

Tsagtaa bugd doloosoor bgaad iim bolgoo biz dee. Kkkk. Gantshan jiliin umnu manai namd ene hunees sain hun bhgui gej erungiilugchid hurtel devshuulee biz dee. Kkk

1  |  0
иргэд олон түмэн(103.57.94.38) 2025 оны 03 сарын 13

Ямар новшын амьтаныг МАН хаанаас олж даргаа болгож,аль тойргын иргэдийн толгойг эргүүлэж,хууран мэхлэж,худлаа магтаж төрд шургалуулсан хэрэг вэ?энэ этгээд өөрөө ингэж хууль зөрчиж байхад яг өөртэй нь адилхан зан гаргаж хаалгыг нь эвдээд орох хэрэгтэй шүүдээ

1  |  0
Иргэн(202.70.34.38) 2025 оны 03 сарын 13

Муу амьд явахаар сайн үх гэж энэ Ми Энх60лд одоо болчихоосой доо. Ард түмний 90 гаруй хувь нь энэ хүний эсрэг байхад ширэн нүүрэлчихээд суугаад байх юм.

1  |  0
нхар(103.87.255.66) 2025 оны 03 сарын 13

Адилхан хулгайчдын хооронд Ард түмэн гэж хошгируулж байгаад хүчийг нь ашиглаал хаягдал шүү дээ.

1  |  0
Зай(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

Ми хятадыг чирээд гарга.

1  |  0
huurhiisduu(182.160.0.181) 2025 оны 03 сарын 13

buun hulgaichid hoorondoo hen ih hulgai hiisen be geed baildaj baihshiw huurhiisduu

1  |  0
иргэн(202.179.25.26) 2025 оны 03 сарын 13

Миеэ ингэж ч Нэр нүүрээ барах ч гэж дээ ингэж Гүрийх тусам Иргэд олон түмний Дургүйцэл зэвүүцлыг улам л дэвэргэж Үймээн самуун луу хөтөлж аваачиж байж Миеэ Огцорох юм байна л дөө

1  |  0
иргэн(202.179.25.2) 2025 оны 03 сарын 13

ямар сонин гар вэ,ард түмэн зайл гээд хөөгөөд өөрт нь дургүй байхад мэлийчээд гүрийгээд суугаад байдаг,алтан загасны үлгэрийн эмгэн шиг эхнэр чинь,эс бол гэдэс нь хагарсан ч ходоод нь идэж барж ханадаггүй мэгж шиг охин чинь үү,тэр эрх хөрөнгө зиндаагаараа бусдад илүүрхдэг хулгайн хөрөнгөөр бойжсон танхи хүү чинь юм уу,яваад зай болоод өгөөч ээ

1  |  0
АРАЙ(182.160.37.48) 2025 оны 03 сарын 13

ЧОНЫН АМНААС ГАРААД БАРЫН АМАНД ОРЧИХОВ ДОО.МОНГОЛЧУУДАА

1  |  0
Ch(66.181.178.191) 2025 оны 03 сарын 13

Hyatad tsusniu guriideg zan bna shuu. Suudlaasaa buuhgui geed yah ym, buujil taaraa. Hurungiin huraaj shorond hataa.

1  |  0
Close menu