ХЭН ЮУ ХЭЛЭВ: Жагсаалд оролцогчдын байр суурь

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаадсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсаалд оролцогчдын төлөөллийн байр суурийг хүргэе.


Л.Оюун-Эрдэнэ: Шинэ үеийг эхлүүлэхийг хүсч байна


-Монголчууд нэгдэж чадаж байна. Бид эмх замбараатай байх ёстой. Бид олон хүн цугларна гэж итгэж байсан. Мэдээж бид төрт ёсоо хүндлэх ёстой. Харин УИХ-ын дарга ард түмнээ хүндлээд огцрох ёстой. Бид Төрийн ордонд очиж, М.Энхболдод шаардлага гардуулна. Өчигдрийн Монголоос өнөөдрийн Монгол өөр болж байна. Анх 60 тэрбумын асуудлыг хөндөж эхлэх үед зун болж, найр наадмын цаг эхэлсэн. Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байлаа. Та нарын үгийг хэн тоох вэ гэж хүмүүс ханддаг байсан. Монголчууд бид зунжингаа 60 тэрбумыг ярилаа. Өчигдрийн Монголоос өнөөдрийн Монгол өөр болж байгаа гэдгийг дахин хэлье. Бид ялж байна. Монголын шинэ үеийн дараагийн 25 жилийн түүхийг эхлүүлэхийг бид хүсч байна.

***

Асашёорюү Д.Дагвадорж: М.Энхболдыг огцрохыг хоёр жил хүлээлээ


-Монголын ард түмэн М.Энхболдыг огцрохыг хоёр жил хүлээлээ. Гадаа хүйтэн байна. Идэр есийн хүйтэнд эр хүн, чоно хоёрын хийморь сэргэдэг юм гэсэн. Дарга нарын хийморь яадгийг мэдэхгүй юм. Бид ирээдүйн 30 жилийнхээ ирээдүйг тодорхойлмоор байна. Монголчууд дэндүү уужуу, дэндүү зөөлөн ард түмэн. Японд парламентийн удирдлага нь ийм үйлдэл гаргасан бол 48 цаг бүү хэл 24 цаг ч тэсэхгүй. Бүр амиа хорлох ч байсан байж магадгүй. М.Энхболд гэтэл ямар гээчийн хүн бэ? Би түүнийг эсэргүүцэж байна. 

***

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хамтдаа тэмцсээр байх болно  

-Монголчууд нэгдэж чадаж байна. Монголчууд төрөө цэвэрлэхийг хүсч байна. Монголчууд Монгол эх орондоо эзэн байхыг, баялагтаа эзэн суухыг, аз жаргалтай амьдрахыг хүсч байна. Энэ бүхний төлөө нэгдэн цугларлаа. УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд, хуулийн дагуу шаардлагаа тавьсан. Одоо ард түмнээсээ дэмжлэг хүсч, хамтарч тэмцэж байна. Цаашид шударга бусын эсрэг хамтдаа тэмцсээр байх болно.

***

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Монголын төрөөс бууж өгнө үү!


-Эрх чөлөө, эрүүл энх, амар амгалан амьдралын төлөө цаг заваа зориулан, жагсаалд хүрэлцэн ирсэн монголчууддаа баярлалаа. М.Энхболд оо, Ц.Элбэгдорж оо, та нарыг бид аав шигээ хүндэлж, ах шигээ хайрласан. Гэтэл та нар бидний амьдралыг үгүй хийлээ. Та нарыг үзэн ядаж байна. Монголын төрөөс бууж өгнө үү. Монгол Улсаас зайл. Үхэн үхтлээ үгний бай болж явах сайхан байна гэж үү? Зайлахыг хүсч байна.

***

“Их эргэлт, их цааз” хөдөлгөөний тэргүүн Батсайхан:
М.Энхболд Монголын төрөөс явах цаг болсон

-Өнөөдөр бид зайлшгүй үр дүнд хүрэх ёстой. Монголын баялаг, газар нутгийг дээрэмдэх гэсэн дээрэмчид үеийн үед байсан. Харамсалтай нь, энэ цаг үед эдгээр дээрэмчид биежиж, босоо ороолон болчихоод байна. Та бид дархан нутагтаа эзэн нь байх юм уу? Боолоор амьдрах юм уу? Хөх толботны заяаг бурханд даатгаад орхичих юм уу? Бүгд эвлэлдэн нэгдэж, бүтэн улсаа аврах уу? Ийм гарцаагүй тулсан асуултуудад өнөөдөр хариу өгөх гэж байна. 100 жилийн өмнө бидний өвөг дээдэс энэ асуултад хариулсан. Тэд ган бат сахилга дор ганц зорилгын төлөө нэгдэж, газар нутгаа хамгаалсан юм. Бид маш сахилга баттай байх ёстой. М.Энхболд одоо Монголын төрөөс зайлах цаг болсон.

***

АТОЗ-ийн зохицуулагч Д.Цогтбаатар: МАНАН-гийн тогтолцоог нураая


-Сүхбаатарын талбай дээр 41 төрийн бус байгууллага нэгдэн, хүрч ирлээ. Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж чадлаа. улстөрчид ч бас улс орныхоо төлөө нам харгалзахгүй нэгдэж чадлаа. 1990 онд бид Ардчилсан хувьсгалыг эхлүүлж чадсан. Одоо бид МАНАН-гийн тогтолцоог нураах хэрэгтэй байна. Ийм хувьсгал хэрэгтэй байна. Энэ бүлэглэл төрийн мөнгийг гадаад дансанд байршуулдаг. Тэр баялгийг Монголдоо авчрах юм бол бид өрнөөсөө гарч чадна. Монгол хүн бүр сайхан амьдарч чадна. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(122.201.24.3) 2018 оны 12 сарын 28

Шудрага ес тогтоохыг дэмжиж байна. Гэхдээ тэр шудрага ес гэдэг чинь шуухгуйгээр хун яллахыг лэлдэг юм уу? Тэр шуух АТГ аа шахаач

0  |  0
Би(122.201.24.3) 2018 оны 12 сарын 28

Шудрага ес тогтоох нэрийн дор ес хонзон еверлен нэг хунтэй л тэмцэж байна. Ямарч шуухгуй цаазалж байсан 1937 оноос ялгаа алга

0  |  0
bgl(23.17.45.194) 2018 оны 12 сарын 28

a Enxboldoo, chi Batmonx darga shig xeden sagsyy EC-n nysnii alchyyryydad byyj ogood ajlaa ogch onigootoboo. Chi aimxai shyy. Xyyliin dagyy ajlaa ogno geed ed nariig tag bolgox xeregtei. Chinii fraxtsiig bolobsroltoi tal demjij baigaa yagaad gebel teneg EC ychraas. Bi Enxbold-g demjdeggyi baican. Getel EC shaal teneg ychraas tanai taliig arai deer bolxoor demjij bna

0  |  0
Эрдэнэ(59.153.112.151) 2018 оны 12 сарын 28

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж шизотой дэлгэрмөрөн бас юу вэ хамтлагийн нь бүгд ямар 1 дарга болчихсон ганцаараа болоогүй болхоор боож үхэх гэж явна уу

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

Дэлгэмөрөн ямар оргилд гарчихваа !!! Дагвадорж оргилд гарч чадаагүй .. тэрбумтан хүн ч үхдэг нь үнэн шүү .

0  |  0
дорнод(103.10.23.8) 2018 оны 12 сарын 27

Аварга Дагвадорж ,дуучин Дэлгэрмөрөн нар хэзээ ч мөнгөнд худалдагдахгүй жинхэнэ эх оронч эр хүмүүс.Зарим урлаг спортынхон хэдэн төгрөгөөр сонгууль болохоор пялдагдаад явж байдаг.Өөрийнхөө авьяас чадвар чадлаараа оргилд гарсан хүмүүс ийм байдаг юм байна. Мөнгө хэрэгтэй ч өөрөө бүхнээс үнэтэй.

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

АЙМШИГТАЙ ХАНИАД ХҮРЧ ХООЛОЙ ЧИНЬ ӨВДӨЖ АВСАН МӨНГӨНӨӨСӨӨ ИЛҮҮ ШАТНА ШҮҮ .

0  |  0
Top