Х.Нямбаатар: УИХ-ын даргын асуудлыг чуулганаар хэлэлцэхийг шаардаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан бичгээ УИХ-ын даргад гардуулахаар Төрийн ордонд ороод байна. Шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нарын долоон гишүүн гардуулахаар УИХ-ын даргын өрөөний гадаа очсон боловч УИХ-ын дарга хаалгаа тайлж өгсөнгүй. Тиймээс жагсагчид шаардлагаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хүлээлгэн өгсөн юм.

Ц.Цолмон “Шаардлагыг хүлээж авлаа. Монголын төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Албан ёсоор удахгүй хариу өгнө. УИХ-ын дарга яг одоогоор өрөөндөө алга байна. Гэхдээ ордон дотор ажилтай байгаа. Хаалга онгорхой байсан. Энд УИХ-ын даргатай хамт ажилладаг туслах, бие хамгаалагч нар болон цэргийн хүмүүс байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бид бүх боломжит аргаар тавьж байна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын байр суурийг сонслоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.24) 2018 оны 12 сарын 28

Чуулганаараа хэлэлцэхгүй өөрсдөө бойкотолж гудамжинд жагсаж сүржигнэх ямар хэрэг байнаа.Өөрсдөө сөө наад үгээ асуумаар юм.Залуу хүмүүсийн хамгийн ашиг харсан үнэнч бишүүд нь ман-г сонгож гишүүн болдог шүү завшаанч нар байдаг

0  |  0
Бат(202.9.42.18) 2018 оны 12 сарын 27

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Top