"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан бичгээ УИХ-ын даргад гардуулахаар Төрийн ордонд орлоо. Шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нарын долоон гишүүн гардуулахаар УИХ-ын даргын өрөөний гадаа очсон боловч УИХ-ын дарга хаалгаа тайлж өгөөгүй юм. Тиймээс жагсагчид шаардлагаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд албан ёсоор хүлээлгэж өгөөд буцав.
Ц.Цолмон “Шаардлагыг хүлээж авлаа. Монголын төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Албан ёсоор удахгүй хариу өгнө. УИХ-ын дарга яг одоогоор өрөөндөө алга байна. Гэхдээ ордон дотор ажилтай байгаа. Хаалга онгорхой байсан. Энд УИХ-ын даргатай хамт ажилладаг туслах, бие хамгаалагч нар болон цэргийн хүмүүс байгаа” гэсэн тайлбар хэлж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандантай товч ярилцлаа.
Сэтгэгдэл ( 12 )
ЖДҮ -ЧИД ТӨМӨР ЗАМЫН 780 ТЭРБУМАА ШИЙДЧИХЭЭД ДАРАА НЬ ЭНХБОЛДТОЙ ЯРИАРАЙ ЭНЭ ХҮНИЙГ ӨМӨӨРӨХ ОЛОН ХҮН БАЙДГЫГ БҮҮ МАРТААРАЙ . ГАРААД ЖАГС ГЭВЭЛ ЖАГСАЯ . ЯАВАЛ Ч ЯАЯ !!!!
хүчээр буулгахгүйл бол огцрохгүйн бишүү.
Монгол орон 1990 оноос хойш ийм олон хүмүүсийн цуглаан хийж байгаагүй.Гэхдээ МАНАН Утааг арилгах эх оронч хүнийг сонгох хэрэгтэй.Өнөөдөр ард түмнийг ийм их өр,өвчин,архидалт ядууралд хүргээд өөрсдөө алт баялагаас олсон хахуулийн мөнгөөр гадаадад зугаалж дотооддоо тансаглаж амьдардаг Монголын хүн амын хэдхэн хувийг эзэлж байгаа хэдэн эрх мэдэлтнүүдийг бүгдийг илрүүлэн гаргаж ирэх тэдэнд хуулийн дагуу шийтгэлий нь хүлээлгэж чаддаг байх эрх зүйн зохицуулалттай болмоор байна.Алдаатай шийдвэр гаргасан,архинд живүүлсэн Улс төр ,ард түмний амьдралыг доройтуулсан хүмүүс тодорхой байгаа шүү дээ!
Хөгийн юм ч их болж бна даа. УИХ-ын дарга. Сэтгэц нь зүгээр бгаа даа. Эсвэл ямар 1 үйлдэл хийх гээд хугацаа аваад бна уу. Ямар ч гэсэн иргэдийг үнэхээр үл тоож бна даа
Тэр зугтаад хаа холдохов Хар хэрээ болж тэнгэрт хөөрвөл Хангарьд болж дээрээс нь тосно Хулгана болж нүхэнд шургаваас Халтар үнэг болж нэхэн барьюу
ene Batzandan gej hudlaa gar sh de Hurtsaas golog bolj bga biz de. Iim sda daad tarhi ugaalgaj bdag manai ard tumen tarhian ugaalgaj bdag
Өрөөндөө орохгүй байгаа юм уу, гадаадад торгоод гарсан юм уу, тэгвэл огцорсон тооцно биздээ.
oroonoos chirch gargana geed hedhen honogiin omno yariad baisan, odoo chireed gargaach ee