УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал нийслэлийн төв талбайд боллоо. Үдээс өмнө 11.00 цагт эхэлсэн уг жагсаал 14.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 25.000 орчим иргэн оролцсон гэх албан бус тоо бий.
Жагсаалын үеэр ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй гэдгийг хамгаалалтад гарсан цагдаа нар хэлж байна.
Ийнхүү эсэргүүцлийн тайван жагсаал УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж, шаардлага хүргүүлснээр өндөрлөлөө.
Жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс цаашид УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл долоо хоног бүрийн пүрэв гарагт тайван жагсаал хийж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.
Жагсаалын талаарх НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙГ үзэх!
Сэтгэгдэл ( 0 )