ЦАГДАА: Эсэргүүцлийн жагсаалын үеэр ямар нэгэн хэрэг, зөрчил гараагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

Сүхбаатарын төв талбайд өнөөдөр /2018.12.26/ УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэн өгч, огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал боллоо.

Эсэргүүцлийн тайван жагсаалд ойролцоогоор 25.000 орчим иргэн оролцож, УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг шаардсан билээ. Цагдаа, тагнуулын байгууллагаас иргэдийн аюулгүй байдал, жагсаалын үеэр ямар нэгэн хэрэг зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч ажилласан юм. Жагсаалын үеэр ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй гэдгийг хамгаалалтад гарсан цагдаагийн албан хаагчид хэлж байна. 

 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top