Их аварга АСА станцаа асаалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болсон нь энэ долоо хоногийн төдийгүй энэ жилийн онцлох үйл явдлын нэг боллоо. Жагсаал зохион байгуулагчид зөвшөөрөгдсөн цэгт нэвтэрч, ирж буцсан хүмүүсийг 30 мянга орчимд хүрсэн гэж ярьсан бөгөөд жагсаалд оролцогчдын дунд Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, дуучин Т.Дэлгэрмөрөн нарын эх оронч, үндсэрхэг үзэлтэй гэгддэг урлаг, спортын алдартнууд цөөнгүй байсан юм.

Ялангуяа тайван жагсаалд Аса станц нэгдсэнийг онцлохоос аргагүй. Ойрын үед гар утсаараа LIVE дамжуулалт хийгээгүй их аварга МАНАН бүлэглэлийн эсрэг жагсаалын үеэр АСА станцаа асааж, хүйтнийг үл ажран шууд дамжуулж, үзэл бодлоо илэрхийлж байсан юм.

Аварга өчигдөрхөн "199,000 people watched ASA LIVE!" гэж пост оруулсан байсан. Тэгэхээр Монгол түмний нэгдэл жагсаалаас хийсэн АСА лайвыг одоогоор 200-гаад мянган хүн үзээд байгаа аж.


 

 

 


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daldaak(103.26.194.23) 2019 оны 01 сарын 02

daldganasan sdak dabgaa haa gazar daldagnaj ybhiimaa battulga ahiigaa or teglene geed hutsaad baisan yasan muu shouchin gar

0  |  0
Баатар(124.158.89.2) 2018 оны 12 сарын 31

Элбэгдоржоо чи Энхболдоо чи гээд орилоод байсан. Ѳѳѳрѳѳсѳѳ аххүнийг Монголчууд та гэдэг.Давгаа Монгол хүн биш эвгүй бналээ. Циркийг ард түмэнд буцааж ѳг

0  |  0
иргэн(202.9.43.203) 2018 оны 12 сарын 30

Энхболдыг өмөөрөөд байгаадаа бишээ. УИХ-ын гишүүд хууль санаачилж, баталж, хэрэгжилтийг хангуулахад чигэлсэн ажилтай улс. Тэдэнд УИХ-ЫН ДАРГЫГ огцруулахад хуулинд эхлээд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй. Хуулийг дээдлэх улс ийнхүү хуулин дээгүүр алхаж эцэстээ гудамжны хөдөлгөөн зохион байгуулж байгааг ухамсартай, үйл ажиллагаа гэж хэлэх үндэс алга. Хуулиас гадуур хүчээр төрийн эрх мэдэлд халдана гэдэг байж боломгүй зүйл. Үүнийг мэдсээр байж төрийн ажлыг гацааж байгааг зөв сэтгэл бодолтой хэнч өмөөрч хамгаалах үндэс байхгүйээ.

0  |  0
Top