ТӨВ: Онцгой байдлын албаны түүхэн музейтэй боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Төв аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор Албаны түүхэн музейтэй боллоо.

Музейд үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын танилцуулга, эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж, байгууллагын түүхэн гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын алдарын булан зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

Албаны музейтэй болсноор Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе, үеийн удирдлага, алба хаагчдыг үйл хэргийг алдаршуулах, хойч залуу үедээ өвлүүлэх, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Төв аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top