Баярын өдрүүдэд ЭРГҮҮЛ нэмж ажиллуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

 

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газраас шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал “Шинэ жил-Эргүүл” арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Өдөр бүр 13.00-22.00 цагийн хооронд цагдаагийн явган эргүүл гудамж  талбай, олон нийтийн газраар гарч байгаа аж.  Мөн баар, цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийж байна.

Сүүлийн өдрүүдэд 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчлэх, цаг хэтрүүлж ажиллах зэрэг зөрчил нэлээд гарчээ. 2018 оны эхний 11 сарын байдлаар зөрчил гаргасан архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг цагдаагийн газраас холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top