Гадаадын иргэн харьяатын газар Баруун бүсийн салбартаа машин өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 29

 

Гадаадын иргэн, харьяатын газар 2018 оны ажлаа дүгнэжээ. Тус газрын дарга Д. Мөрөн “2019 онд хууль, эрх зүйн орчноо улам сайжруулах, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, бүтээн байгуулалтын чиглэлээр нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөөд байна” гэж тодотгожээ. Энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм. ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр ГИХГ-ын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б.Болормаа, Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч Б.Нарангэрэл, Д.Болормаа, Буянт-Ухаа дахь газрын ахлах нягтлан бодогч Ц.Энхтуяа, Хойд бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч С. Мөнх-Эрдэнэ нарыг шагнажээ.

Мөн Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн З.Өлзийбаярыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т бичиж, дурсгалын гэрчилгээ хадгалуулсан байна.  Гадаадын иргэн, харьяатын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр 11 албан хаагчийг, байгууллагын мөнгөн шагналаар 24 албан хаагчийг шагнаж урамшуулсан юм. Парк шинэчлэлийн ажлын хүрээнд  Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газарт туулах чадвар сайтай автомашины түлхүүрийг  гардуулан өгчээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top