Арванхоёрдугаар сарын 31-нд ”Шинэ жилийн баярын цэнгүүн” төв талбайд 22:00 цагаас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

 

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон нийслэлийн соёл, урлагийн газраас зохион байгуулж төв талбайд цугларсан иргэд хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг.

Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” тоглолт Сүхбаатарын талбайд оны сүүлийн өдрийн 22:00 цагаас эхэлж 01:00 цаг хүртэл үргэлжлэхээр болжээ. Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top