Эдди Мерфи 10 дахь хүүхдээ харуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

 

Жүжигчин Эдди Мерфи сарын өмнө 10 дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. 57 настай Эдди, 39 настай Пэйж Батчер нар хүүгийнхээ зургийг Христийн мэндэлсний баярын өдөр анх удаагаа олонд дэлгэжээ.

Жүжигчний том охин 29 настай Бриа Мерфигийн “Instagram”-даа нийтэлсэн зураг дээр Эддигийн бүх хүүхэд нь гарсан байна. Шинэ төрсөн хүүгээ тэвэрсэн модель бүсгүй Пэйж, хүүгийн хоёр эмээ нь болон Эдди Мерфигийн өмнөх гэрлэлтээс төрсөн хүүхдүүд гээд маш өнөр гэр бүлийн зураг болжээ.

Эдди, Пэйж нар удахгүй хуримаа албан ёсоор хийх гэнэ.

Мерфи с дочерями

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top