Цагдаагийн ахлах ахлагч Т.Эрдэнэсайханыг “15-ны цагдаа”-гаар өргөмжилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.12.28/ Цагдаагийн ерөнхий газрын Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав гардуулсан юм. Энэ үеэр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Эрдэнэсайханыг “Арван тавны цагдаа”-гаар өргөмжилж, хантааз, малгай, энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал шагналаа.  

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top