Шинэ жил: Томчууд болон хүүхдүүд хаана ямар тоглолт, эвентэд очиж болох вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 29

 

КОРПОРЕЙТ ХҮҮХДИЙН ШИНЭ ЖИЛ

"Корпорейт Хотел анд Конвеншн Цэнтр" гурав дахь жилдээ уламжлалт хүүхдийн шинэ жилийг зохион байгуулах гэж байна. Шинэ жил гурван хэсгээс бүрдэнэ.

1. 13:00-13:30 цагт хүүхдүүдийг угтана. Үлгэрийн баатруудтай зураг авахуулах, хөгжөөнт тоглоом, зураг авахуулах хэсэг санал болгож, хөнгөн амттан болон уух зүйлсээр дайлна.

2. 13:30-15:00 цагаас найруулагч Б.Хишигзаяагийн найруулсан "Чихрэнд дурлагсад" хүүхдийн бүрэн хэмжээний драмын жүжгийг толилуулна.

3.Бэлэг гардуулна. Дэлгэрэнгүй мэдэээлэл авах утас: 70002030, 99111355, 88880626, 99108649.

САРАА - МӨНГӨН ШӨНӨ

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа 2013 оноос хойш "Central tower"-ийн 17 давхрын "Монет" ресторантай хамтран Шинэ жилийн хүндэтгэлийн оройн зоог барьж, "Мөнгөн шөнө" тоглолтыг зохион байгуулж байна. Тоглолт энэ жил ч мөн товлогджээ. Эхлэх цаг 18.00.

  • Хаана: Central tower
  • Хэзээ: 2018.12.30
  • Холбоо барих утас: 88004766

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top