Оросын “Цэргийн сургууль” олон ангит киноны Максын дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Александр Головин өдгөө 29 настай. Тэрбээр сүүлийн үед дуулианы эзэн болоод байгаа аж. Өмгөөлөгч Екатерина Гордоны ярьсанаар Александр хүүхэдтэй гэнэ. Охины ээж нь 32 настай бүжигчин Светлана Белогурова гэх бүсгүй аж. Александр түүнтэй 2017 онд үерхдэг байжээ. Өмгөөлөгчийн ярьснаар жүжигчин залуу найман сарын турш охиноосоо татгалзаж, тэтгэмжийн мөнгө төлөхөөс зугтсан байна.
Александр хүүхэдтэй болсноо мэдэж байсан ч утсаа авахгүй, хүүхдэдээ тэтгэмж төлөхөөс зугтаж байгаа учир охиных нь ээж шүүхэд хандана гэжээ. Мөн охиноо Александрын хүүхэд мөн эсэхийг ДНК-гийн шинжилгээгээр батлахад ч бэлэн байгаагаа хэлсэн байна.
О.САША
Сэтгэгдэл ( 1 )
Uasan teneg Ivan be iim hrhn huuhdee See zugataj bdg bi huuhed huseed erduu blhgui bna