Энэтхэг залуугийн цусаар уйлдаг шалтгааныг эрдэмтэд тогтоож чадсангүй

2018 оны 12 сарын 29

Энэтхэгийн Өмнөд Андаманы арлын эмнэлэгт 22 настай нэгэн залуу тун хачирхалтай хүсэлттэйгээр очжээ. Тэрбээр “Миний нүднээс нулимс биш цус гараад байх юм” гэж эмч нарт хэлсэн гэнэ. Эмч нар эхэндээ итгээгүй ч гарцаагүй нүднээс нь цус гарахыг харсныхаа дараагаар онош тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Эмч, эрдэмтэд нэгдэн, хэдэн хоногийн турш залуугийн биед маш нарийн шинжилгээ хийсэн байна. Залуугийн бие  цоо эрүүл. Цусны эргэлт хэвийн, зүрх судасны ажиллагаа сайн байв.

Эцэстээ эрдэмтэд гемолакрия буюу нулимсны оронд цус гардаг маш ховор тохиолддог өвчин гэж тэмдэглээд өнгөрчээ.  Харин яагаад цус гарч байгааг тогтоож чадаагүй тул энэтхэг залуу урьдын адил цусаар уйлдаг хэвээр гэнэ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард мөн үүнтэй адил тохиолдол Италид бүртгэгджээ. Нэгэн иргэний нүднээс нулимс биш цус гарсан байна. Гэвч тухайн тохиолдолд зовхины ойролцоох хавдраас цус нүд рүү орж, нулимстай холилдсоныг эмч нар тогтоосон юм байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top