Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2018.12.29/ "Буянт-Ухаа" спортын ордонд боллоо.

Өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Ховд" бөхийн дэвжээний бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар нар шалгарсан.

Ийнхүү чансаар өндөр 128 бөхийг тэргүүлж барилдсан улсын харцага О.Хангай Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг анх удаа хүртлээ. 2011 оноос хойш олгож буй тус цомыг энэхүү барилдаанд хоёр удаа түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулдаг юм.

О.Хангай харцагын хувьд энэ жил одтой, бяртай барилдаж байна. Тэрбээр энэ оны гуравдугаар сард болсон Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан, арванхоёрдугаар сарын эхээр болсон Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн гэхчлэн хэд хэдэн заал, танхимын барилдаанд түрүүлсэн. Мөн Өмнөд Солонгост болсон тус улсын үндэсний спорт болох ширым бөхийн төрөлд гадаад бөхчүүдийн барилдааныг тэргүүлж, аварга цол хүртсэн бол БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Монгол Улсын бөхчүүдийн зодоглодог “Алтан бүс" барилдаанд мөн түрүүлсэн билээ.

ЭЛ БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД

2011 он

  • Түрүү С.Мөнхбат (У.ав)
  • Үзүүр Ц.Содномдорж  (У.х)

2012 он

  • Түрүү М.Өсөхбаяр  (У.з)
  • Үзүүр Д.Рагчаа (У.г)

2013 он

  • Түрүү  Б.Пүрэвсайхан  (У.н)
  • Үзүүр  Г.Эрхэмбаяр  (У.ав)

2014 он

  • Түрүү С.Мөнхбат  (У.ав)
  • Үзүүр Т.Өсөх-Ирээдүй (У.х)

2015 он

  • Түрүү  Б.Пүрэвсайхан  (У.х)
  • Үзүүр  Ч.Санжаадамба  (У.з)

2016 он

  • Түрүү  Р.Пүрэвдагва   (У.ар)
  • Үзүүр Ч.Санжаадамба (У.ав)

2017 он

  • Түрүү  Т.Баасанхүү  (У.х)
  • Үзүүр  Н.Жаргалбаяр (У.з)

2018 он

  • Түрүү  О.Хангай  (У.х)
  • Үзүүр Н.Батсуурь (У.ав)

Өнөөдөр барилдсан бөхчүүдийн нэрсийг ЭНД ДАРЖ үзнэ үү!

Б.ТУЯА

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.247) 2018 оны 12 сарын 30

Erdenehuu, Oyunbold, Huhchirenger nariin tsol, chimegiig uguuchee. Naadamiin komiss ni shiidweree gargachihaad baihad, erunhiilugch zarligaa gargaachee.

0  |  0
zochin(64.119.17.247) 2018 оны 12 сарын 30

Hangai hartsaga-d bayar hurgie. Erdenehuu, Huhchirenger nart tsol chimegiig ni uguuchee. naadamiin kommis ni shiidweree gargachihsan baigaa shuu dee.

0  |  0
Dashdavaa(203.91.115.49) 2018 оны 12 сарын 29

Buhiinaridaanii bai shagnal tudiigui busad yoslol hudetgeliin arga hemjeend undesnii uildverlegchdiin buteesen nooson hadgiig hereglej zashval zugeer sanagdana eko buteegdehuun gee biz dee

0  |  0
Top