МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад С.Амарсайханыг дэмжжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 31

 

Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтээ өгөөд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна.

Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд ес, Б.Мөнхбаатарт тав, Р.Дагвад нэг санал тус тус өгч, хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайханы нэрийг нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан,  МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн С.Амарсайханыг 100 хувь  дэмжин, НИТХ руу  илгээсэн байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.27) 2019 оны 01 сарын 01

за болио ИТХ дарга мөртлөө туулын гольдрилд газрын эрхийг өөр дээрээ гаргаж хууль зөрчдөг хүн хотын мэр байж таарах уу ҮГҮЙ ичиг ичиг МАН гарууд юм аа

0  |  0
иргэн(103.57.93.27) 2019 оны 01 сарын 01

мие овогтын шийрийг хатаах өсөх ирээдүйтэй газрын наймаачин шүү. туул голын бургасыг хядаж барилга барьж байгаа нөхөр.

0  |  0
miyegiin 60 terbumii(202.70.41.206) 2018 оны 12 сарын 31

45.117.32.5 ipr bicheeed bgaaa chamaig ymar tsaraini. xulgaichiig chini ax dyy nartaichini il gargaad ilriyeldee miye ovogtonuudaaa

0  |  0
Зочин(66.181.178.66) 2018 оны 12 сарын 31

Нөгөө 100 айлын талаар яриад байсан зүйлээ одоо л хийнэ дээ . Баяр хүргэнэ. ээ

0  |  0
ИАХН(45.117.32.5) 2018 оны 12 сарын 31

ХАРВААС КАЗАК ХУЛГАЙЧ БҮГД АХ ДҮҮ НАРЫН ХИЙСЭН БҮХИНИЙГ МЭДМЭЭР

0  |  0
Зочин(139.5.216.64) 2018 оны 12 сарын 31

Маш буруу хун Батюолдоосоо дордууллаа шуу дээ

0  |  0
Top