Америкт буй монголчууд монгол гэртээ шинэ оныг угтав

2019 оны 01 сарын 01

 

Өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа "JM STAR INC" компанийн захирал Н.Батцэнгэл тус улсын Чикаго хотод “Ger Camp” амралтын газар байгуулаад удаагүй байгаа билээ. Харин тэрбээр энэ жилийн Шинэ жилийн баярын цэнгүүнийг тус амралтын газраа тэмдэглэн өнгөрүүлсэн нь Чикаго хот бүү хэл АНУ-д амьдарч буй нийт монголчуудын сонирхлыг ихэд татсан байна. Тиймээс АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд “Ger Camp” амралтын газар зохион байгуулсан Шинэ жилийн арга хэмжээг олноороо зорин ирж, шинэ оноо угтсан байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тунгаа(112.72.12.8) 2019 оны 01 сарын 02

Их сайхан мэдээ байна. Манай монголчууд ийм сүрхий шүү дээ

0  |  0
Top