Төрийн албаны нийслэл дэх зөвлөлийн шалгалтад 1050 хүн хамрагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

 

Нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг  арванхоёрдугаар сард улс орон даяар зохион байгуулсан. Аймаг, орон нутагт өрнөсөн  төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд хэлэлцэж баталгаажууллаа.

Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оролцогчдын тоо, шалгалтад тэнцсэн үзүүлэлт харилцан адилгүй байлаа.

Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорнод зэрэг аймаг мэргэшлийн шалгалтад хамрагдсан болоод шалгалтад тэнцсэн иргэдийн тоо харьцангуй өндөр байжээ. Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтад 1050 иргэн оролцож, 351 нь тэнцэж, 33.42 хувийн амжилт үзүүлсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top