Филиппинд хөрсний нуралт үүссэний улмаас олон хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

 

Филиппин улсад их хэмжээний үер бууж, хөрсний нуралт үүссэний улмаас 75 хүн амиа алдаж, 16 хүн сураггүй алга болоод байна.

Тус улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний газрын мэдээллээс үзвэл, 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ихээхэн хэмжээний үер буусны улмаас Бикол мужид 59 хүн, Зүүн Висаяс мужид 13 хүн амиа алджээ. Үерт нэрвэгдсэн ойр орчмын нутагт мөн гурван хүн амь үрэгджээ.

Байгалийн гамшигт нэрвэгдээд буй нийт 13 мужийн 25 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Оны зааг дээр болсон энэхүү гамшиг 2018 онд тус улсад болсон хоёр дахь том гамшиг болж бүртгэгдлээ. 2018 оны есдүгээр сард Филиппин улсыг Манкут далайн хар шуурга дайрсны улмаас 80 гаруй хүн амиа алдсан юм.

Филиппин улсыг жилд 20 орчим циклон дайрч өнгөрдөг байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top